Хөвсгөл аймгийн сумдад бяслаг, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах төсөл тухайн үедээ багагүй шүүмжлэл дагуулсан. Тэр дундаа “20 тэрбумын бяслагийн үйлдвэр” гэх мэдээлэл олон нийтэд тарж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг тойрогтоо улсын төсвийн их хэмжээний хөрөнгө оруулалт татсан гэж шүүмжилж байсан юм. Тухайн үед тэрээр Хөвсгөл аймгийн бүх сумдад бяслагийн үйлдвэр байгуулах зорилготойгоо тайлбарлаж байсан юм.
Харин өнөөдөр тэрхүү шүүмжлэлийн бай болсон төслийн хүрээнд Түнэл суманд баригдсан “Бяслаг, сүү цагаан идээний үйлдвэр” ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үйлдвэрийн нээлтийн үеэр бүтээгдэхүүний амталгаа зохион байгуулж, үйл ажиллагааг хариуцан ажиллах хоршооны хамт олон, сумын удирдлагууд оролцов.
Үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Голден прогресс” ХХК-ийн захирал Баярбат нэг үйлдвэрийг 20 тэрбум төгрөгөөр барьж байгаа гэх ойлголт бодит бус гэдгийг хэлж, нэг суманд иж бүрэн үйлдвэр байгуулах зардал 500–700 сая төгрөгийн түвшинд байгаа гэж тайлбарлав.
Тус компани сүүлийн таван жилийн хугацаанд 10 суманд үйлдвэр байгуулах ажлыг гүйцэтгэж иржээ.
Төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ багагүй шүүмжлэл дагуулж байсан уг төсөл ийнхүү барилгаас үйлдвэрлэлийн шатанд шилжлээ. Харин одоо эдгээр үйлдвэрүүд малчдын сүүг тогтмол авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, орон нутагт бодит орлого, ажлын байр бий болгож чадах эсэх нь төслийн үр дүнг харуулах юм.
Эх сурвалж: УИХ-ын Ц.Даваасүрэн