УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны дарга Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэж, АТГ-т шалгуулахыг шаардаж суулт зарлажээ.
Тэрбээр суулт зарлах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга Алтангэрэлд өнөөдөр /2026.09.11/ хүргүүлсний дагуу зөвшөөрөл олгожээ. Тиймээс иргэн Б.Энхмөнх 9-р сарын 11-ний өдрөөс эхлэн Төрийн ордны зүүн урд хаалга буюу төрийн гурван өндөрлөгийн ордог хэсэгт суултаа эхлүүлсэн байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг 8-р сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газраас “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд хувийн сургуулиудад нэг хүүхдийн 5.5 сая төгрөгөөр тооцож улсын төсвөөс хувьсах зардал олгохоор төсвийн тодотголд тусгажээ.
Уг бодлогын хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий хувийн сургуулиудад 3.5 тэрбум төгрөг олгохоор санхүүжилт олгох сургуулиудын жагсаалтад оруулсан тухай мэдээлэл цацагдав. Улсын төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын жагсаалттай холбоотой асуудлыг УИХ-ын байнгын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцжээ. Ерөнхий сайд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий сургуульд санхүүжилт олгох гэж байгаад олон нийт бухимдан сэргүүцэж байна.
Иргэн Б.Энхмөнх мөнэнэ асуудлыг шүүмжилж, Ерөнхий сайд Н.Учралыг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр түдгэлзэж, жирийн иргэний хувиар АТГ-т шалгуулахыг шаардан жагсаж буйгаа мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал, Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй. Тэгэхээр энэ талаар нотлох баримт гэж байхгүй. Тэр ямар зохион байгуулалттай хуурамч жагсаалт гаргаж, миний болон гэр бүлийн нэр хүндэд халдаж байгааг АТГ-т хандаж шалгуулна гэж өчигдөр мэдэгдсэн юм.