Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон хиймэл оюунд суурилсан сургалтын шийдлүүдийг үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлж, Монгол Улсын анхны Google Reference School буюу жишиг сургууль боллоо.
Тус сургууль 2026 оны 2-р сараас эхлэн технологийг зөвхөн сургалтын хэрэгсэл болгон ашиглахаас илүүтэй багшийн чадавхыг бэхжүүлэх, сурагч бүрийн онцлогт нийцсэн сургалтын арга зүйг хөгжүүлэх, өгөгдөлд суурилсан удирдлага, хяналт, үнэлгээг нэвтрүүлэхтэй уялдуулан хэрэгжүүлжээ. Ийнхүү технологийн хэрэглээг сургалтын үр дүнтэй холбосон цогц шинэчлэл хэрэгжүүлснээр боловсролын салбарын цахим шилжилтийн олон улсын жишиг туршлагыг Монголд нутагшуулсан анхны сургууль болж байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж, технологийн нутагшуулалт, сурагчдын сурлагын ахиц, багшийн ур чадварын хөгжил болон цаасны хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлсэн бодит үр нөлөөг багш, сурагч, эцэг эхийн оролцоонд суурилан бүрэн хэмжиж, үнэлж эхэлсэн байна.
СУРАГЧ БҮРД ТОХИРСОН СУРАЛЦАХ БОЛОМЖ
Сургалтын орчинд хиймэл оюун нэвтрүүлэхийн гол давуу тал нь багш бүх сурагчдад ижил арга барилаар, тогтсон хурдаар, нэг түвшинд хичээл заахаас илүүтэй сурагч бүрийн сонирхол, хобби, суралцах онцлог, түвшинтэй уялдуулан агуулга, жишээ, дасгал даалгаврыг тохируулах боломж нэмэгдэж буй явдал юм.

Ингэснээр сурагчид хичээлийн агуулгыг өөрсдийн сонирхол, өдөр тутмын амьдралтай холбон ойлгох боломж нэмэгдэж, хичээлийн оролцоо болон тухайн судлагдахууныг суралцах сонирхолд эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Шижир Gemini хиймэл оюуны тусламжтайгаар ЭЕШ-д 800 оноо авч, SAT, IELTS-ийн шалгалтад амжилттай бэлтгэж, 720 оноо болон 7.5 авчээ. Тэрбээр өөрийн туршлагаас хуваалцахдаа Gemini-ийг ашиглан шалгалтын сорил материал бэлдүүлж, мэдлэгээ баталгаажуулахаас гадна ойлгомжгүй агуулгыг энгийн үгээр тайлбарлуулан суралцах нь нэн үр дүнтэй байсныг онцолсон юм.

Энэ нь боловсролын технологийн үнэ цэнийг хэдэн төхөөрөмж нэвтрүүлснээр биш, сурагч бүр өөрт тохирсон, сонирхолтой арга замаар илүү үр дүнтэй суралцаж чадаж байна уу гэдгээр хэмжих боломжийг нээж байгаа юм.

БАГШИЙН ЧАДАВХЫГ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨВД ТАВИВ
Төслийн хүрээнд багш нарыг технологи, хиймэл оюуныг сургалтын арга зүйдээ оновчтой ашиглаж, сурагч бүрийн сурлагын амжилтыг сайжруулах мэргэжлийн чадавхтай болгоход онцгойлон анхаарчээ.
Үүний нэг тод жишээ бол Нийслэлийн 2-р сургуулийн Биологийн багш Ж.Оюун-Эрдэнэ юм.

Тэрбээр Gemini хиймэл оюуны дэвшилтэт шийдлийг сургалтын арга зүйдээ бүтээлчээр нэвтрүүлж, интерактив хичээлийн агуулга, сэдэвчилсэн дуу, мэдлэг сорих тест, баяжуулсан зурагт слайд, вебэд суурилсан биологийн лаборатори болон бичлэг бүхий бие даасан цахим платформыг Google Sites ашиглан хөгжүүлэн, сурагчдад илүү ойр, сонирхолтой хэлбэрээр хичээлээ зааж байна.
Ж.Оюун-Эрдэнэ багш “Сурагчид өөрсдийн хурдад тохирсон маягаар хичээлээ дахин нөхөж үзэх цахим веб орчин бүрдэж байгаад маш талархалтай байна” хэмээн онцолсон юм.
Түүний Google Sites ашиглан бэлтгэсэн биологийн хичээлтэй дараах холбоосоор орж, танилцаарай.

Нийслэлийн ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш нар цахим ур чадварыг олон улсын түвшинд баталгаажуулах ажлыг мөн үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар:
- 112 багш Google Certified Educator Level 1;
- 66 багш Google Certified Educator Level 2;
- 86 багш Gemini Certified Educator батламж эзэмшээд байгаа билээ.
Ийнхүү сургуулийн орчинд цахим шилжилтийн үр дүнг багш технологийг хэр үр дүнтэй ашиглаж, сурагчийн суралцах арга барил, туршлагад ямар өөрчлөлт бий болгож байгаагаар хэмжих суурь бүрдэж байна.
570 CHROMEBOOK БҮХИЙ ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ОРЧИН

Төслийн хүрээнд Нийслэлийн 2 дугаар сургууль 570 Chromebook төхөөрөмж хүлээн авч, Google Workspace for Education-ийн үүлэн орчинтой уялдуулан ашиглаж эхэлжээ.
Үүний зэрэгцээ сургалтын технологийн хэрэглээ, хэрэгжилтийн явцыг аналитик дашбоардаар хянаж, бодит мэдээлэлд үндэслэн сургуулийн үйл ажиллагаа, багш нарт үзүүлэх дэмжлэгээ тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлсэн байна.
Явцын судалгаагаар багш нарын 37.1 хувь нь долоо хоног бүр 3-4 цагийг бичиг баримт хэвлэхэд, 40 хувь нь сард 3-4 цагийг тайлан боловсруулахад зарцуулдаг гэж хариулжээ.
Цахим хэрэгслүүдийг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр давтагддаг бичиг цаасны ажлыг бууруулах, мэдээлэл солилцоог хурдасгах, улмаар багшийн цагийг хичээлийн чанараа сайжруулах болон сурагчтай ажиллахад илүү чиглүүлэх боломж бүрдсэн юм.
100 ЖИШИГ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЗОРИЛТ
Жишиг сургуулийн стандартыг дараах 4 чиглэлээр нэгтгэсэн цогц хүрээнд авч үзэн судалгаанд суурилан хэрэгжүүлж эхэлсэн байна.
1. Удирдлага, менежмент: Google Workspace үүлэн технологид суурилсан платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бичиг цаасны хэрэглээг үе шаттай бууруулах, захиргааны болон сургалтын үйл ажиллагааг автоматжуулах замаар удирдлагын шийдвэр гаргалтыг ил тод, уян хатан болгох.
2. Багшийн чадавх: Жишиг сургуулийн багш нь Google Certified Educator Level 1, Level 2 болон Gemini Certified Educator зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшийн цахим ур чадвар эзэмшсэнийг нотлох сертификатын болзол хангах, сургалтын арга зүйд цахим хэрэгсэл болон хиймэл оюуныг бүтээлчээр ашиглах ур чадварыг эзэмшүүлсэн байх.
3. Суралцагчийн хөгжил: Жишиг сургуулийн сурагч бүр цахим орчны зохистой, зохисгүй хэрэглээг ялгах ур чадвартай эзэмших. Цахим орчны зохистой хэрэглээг дэмжсэн боловсролд зориулсан компьютероор сурагч бүрийг хангах. Chromebook төхөөрөмж болон Google Classroom платформоор дамжуулан сурагч бүрийн суралцах онцлогт тохирсон ялгаатай сургалтыг дэмжих, хиймэл оюуныг хариуцлагатай бөгөөд аюулгүй ашиглах.
4. Эцэг эхийн оролцоо: Сургалтын удирдлагын систем болон цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурагчийн сурлагын ахиц, хөгжлийг эцэг эхчүүдэд нээлттэй мэдээлж, сургууль болон гэр бүлийн хамтын ажиллагааны уялдааг тасралтгүй хангах.
Энэхүү 4 чиглэл бүхий үзүүлэлтүүд нь цаашид дижитал шилжилт хэрэгжүүлэх сургуулиудын чанарын үнэлгээ, бодлогын хэрэгжилтийг хэмжих үндсэн шалгуур болох юм.
Дээрх шалгуур үзүүлэлтээр Нийслэлийн 2 дугаар сургууль өөрсдийн сургалт болон удирдлагын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, цахим шилжилтээр манлайлж Google-ийн анхны жишиг сургууль болсноо баталж, батламжаа гардаж авсан бөгөөд ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яам, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн 2 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчид болон Google for Education-ийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд боловсролын салбарт технологид суурилсан, ухаалаг, эрүүл, аюулгүй сургалтын орчныг үе шаттай бүрдүүлж, 2027 онд 100 жишиг сургууль бий болгох зорилтыг мөн уг ёслолын үйл ажиллагаан дээр танилцуулав.
“Би Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байх үеэсээ технологийг хүн бүрийн боломжийг тэлэх хэрэгсэл гэж харж ирсэн. Өнөөдөр сурагч, багш, эцэг эхийг илүү нягт холбосон, хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх боломжтой сургалтын орчин бодитоор бүрдсэн байгааг харахад баяртай байна.
Хүүхдэд төхөөрөмж өгөх нь эхлэл. Харин технологийн тусламжтайгаар хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон байдлаар суралцаж, багш нь илүү үр дүнтэй ажиллаж, эцэг эх нь хүүхдийнхээ хөгжилд илүү ойр оролцдог болох нь бидний зорьж буй өөрчлөлт юм” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
-110532-2122234270.png)
Нийслэлийн 2 дугаар сургуулийн туршлага нь технологийг дангаар нь нэвтрүүлэхээс илүүтэй багшийн ур чадвар, сурагч бүрд тохирсон сургалт, өгөгдөлд суурилсан удирдлага, хэмжигдэхүйц үр дүнтэй нэг тогтолцоонд уялдуулах нь боловсролын цахим шилжилтийн гол нөхцөл болохыг харуулж байна.