Зүүн Өмнөд Азийн Математикийн Олимпиад буюу SEAMO-ийн I шат 2026 оны аравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад танхимаар зохион байгуулагдана.
Монгол Улсад тус олимпиад гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн I шат Улаанбаатар хот болон Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Өмнөговь, Баянхонгор, Төв аймагт болно.
Олимпиадын II шат энэ жил Тайландын Бангкок хотод зохион байгуулагдах бөгөөд I шатнаас медаль хүртсэн сурагчид II шатанд оролцох боломжтой.
SEAMO нь сурагчдын математикийн мэдлэг, логик сэтгэлгээ, бодлого бодох чадварыг сорьдог олимпиад бөгөөд Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Олимпиадын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг SEAMO Mongolia фэйсбүүк хуудсаас авах боломжтой."