Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа тэмдэглэж буй 1911 оны Үндэсний эрх чөлөөний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, худам монгол бичгээр буулгасан зарлигуудаа ёсчлон, монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн болон 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалтай холбоотой баримт бичгүүдийн үзэсгэлэн үзлээ.
Монгол бичигт буулгасан зарлигуудаа ёсчлов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн арван зарлигийг худам монгол бичигт буулгасан эхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр гарын үсэг зурж ёсчиллоо. Дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Хэдэн зуун жил тэмцэж, тусгаар тогтносон 1911 оны Үндэсний эрх чөлөөний өдрийг бид тэмдэглэж байна. Худам монгол бичиг эзэн Чингис хаанаас өвлөн ирсэн билээ. Энэхүү бичгээ сурч, хэрэглэж, мартахгүй байцгаая. Сэтгэл, цээж, зүрхэндээ монгол бичгээ хадгалж яваарай” гээд Монгол соёл, эх орноо энэхүү босоо бичиг шиг босоо чигээр нь авч явахын ерөөл дэвшүүллээ.
“Монгол угсааны олон овог аймаг, ястнуудын хоорондоо ялгаатай олон аман аялгууг нэгтгэж чадсан ид шидтэй худам монгол бичгээ монголчууд он цагийн явцад шалгаруулан авч үлдсэн билээ. Иймд худам монгол бичгийг бид Монголын ард түмний эв нэгдлийн бичиг гэж үзэх үндэстэй” гээд Монгол түмний түүх шастир, оюуны соёлын баялаг өв санг хадгалан тээж, уламжлуулан өвлүүлсэн, үндэсний монгол бичгийг Монгол төр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс анхааран хүндэтгэж буйн нэгэн тод илэрхийлэл энэхүү ёслол болж байгааг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав ёслолын ажиллагааг нээхдээ онцолсон юм. Монгол бичгийг дэлгэрүүлэхэд төр засгаас гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын идэвх зүтгэл, оролцоо чухлыг ч тэрбээр мөн тэмдэглэв.
“Монгол бичиг бол манай ард түмний бүтээсэн агуу их соёлын нэг.” Монгол соёлоо дэлгэрүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч олон ажил санаачилж хэрэгжүүлдэгт эрдэмтэн, судлаачид баяртай байдгийг Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багш энэ үеэр ярилаа.
Ёслолд төрийн түшээд, монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгаанд ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилладаг манай орны нэртэй эрдэмтэн, судлаачид, зохиолч, сэтгүүлчид, монгол бичгийн хичээл үзэж эхэлж байгаа сурагч, монгол бичиг эзэмшсэн оюутны төлөөллүүд оролцсон юм.
Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн үзлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн ордонд нээгдсэн монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн үзэж сонирхлоо. Үзэсгэлэнд Алтан ордны улсын үйсэн дээрхи бичгийг дэлгэн үзүүлсэний дээр, Чингис хааны овог, бүтэн өгүүлбэрийг тасалгаагүйгээр татсан бичлэг, олон цэгтэй үг зэрэг олон сайхан уран бичлэгүүд тавигдсан байна.
Төр түшилцэж буй УИХ-ын гишүүд монгол бичгийнхээ урыг уран зургийн аргатай хослуулан бичсэн уран бичлэгүүд үзэсгэлэнг чимжээ. Үүнд С.Ламбаа гишүүний тагтааны дүрстэй монгол бичгэн гарын үсэг, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашын төмөр замын хэлбэрээр татсан үг, А.Мурат гишүүний Алтай уулын хэлбэрийг гаргасан бичлэг зэрэг дэлгэгджээ. Мөн Б.Батбаатар, Н.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Дамиран, З.Энхболд нарын зэрэг УИХ-ын гишүүдийн ур ухаанаа шингээсэн бичлэгүүд байна. Үзэсгэлэнг Монголын уран бичлэгийн холбооноос дэлгэн үзүүлжээ.