Ерөнхий агуулга - “Хаш чулуутай бүс зүүж олон төрлийн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой“ гэх агуулгатай бичлэг түгээжээ.
Баримт шалгалтын үр дүн - Өвчин намдаах массажны бүсийг эмчилгээний хэмээн дэгстүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. Нуруу өвдсөн тохиолдолд жин тавьж түр зуур өвчин намдаах боломжтой ч сурталчилгаанд дурдсан “биеэс хорт бодисыг гадагшлуулна, түрүү булчирхайн үрэвслийг дарна” гэх мэт эмчилгээ нь халдаг бүсээр хийх боломжгүй, хэтрүүлсэн мэдээлэл юм.
2025 оны 12 дугаар сарын 23-нд Очир шидэт бүтээгдэхүүн Facebook хуудаснаас “Очир хаш чулуун эмчилгээний бүс” гэх тайлбартай бичлэг оруулсныг дахин сэргээн түгээж байна.
Уг бичлэгт сэтгүүлч М.Батбилэг “Очир бүс” гэх бүтээгдэхүүнийг “эмчилгээний бүс” хэмээн сурталчилсан бөгөөд уг бүсний үйлчилгээг “Хүний биеийн цусны эргэлтийг дэмжин тэнцвэржүүлнэ, биеийн энергийг сэргээж өгнө, үрэвсэл намдааж, биеэс хорт бодисыг гадагшлуулна, нурууны булчинг суллана, түрүү булчирхайн үрэвслийг дарна, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, сав, бөөрний үрэвслийг намдаана, цистит өвчний үед өвдөлтийг намдаана” гэж тайлбарласан байна.
Тухайн бичлэгийг 4.7 мянган реакц, 1000 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.7 мянган удаа цааш хуваалцжээ.
Монголын баримт шалгах төвөөс сэтгүүлч М.Батбилэгийн сурталчилсан бүтээгдэхүүнийг баримтаар шалгаж байсан. Тайланг энд, энд, эндээс уншаарай.
FACTCHECK: Хаш чулуутай бүс нь массаж хийх зориулалттай бүтээгдэхүүн бөгөөд өвчин зовуурыг эмчлэхгүй.
Шалгасан бүтээгдэхүүнтэй төстэй, хаш чулуутай бүсийг Taobao (Мэдээллийг Baidu хэрэглүүрээс авав) болон Alibaba онлайн худалдааны сайтад борлуулж байна. Бүтээгдэхүүний тайлбарт дурдсанаар энэхүү бүс нь зүүсний дараа халж, биеийг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг аж. Өөрөөр хэлбэл шалгасан бүтээгдэхүүн нь эмчилгээний бус, жин тавихтай адил үйлчилгээтэй, массажны бүс гэсэн үг юм.
Уг бүсийг зүүснээр 9-10 өөр төрлийн үйлчилгээ үзүүлж, өвчнийг эдгээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэж сурталчилсан. Энэ нь нуруу, түрүү булчирхай, бөөр гэх мэт хоорондоо хамааралгүй хэт олон өвчлөлийг эмчлэх ойлголт өгч байна.
АНУ-ын хүнс ба эмийн захиргаанаас гаргасан эрүүл мэндийн залилангаас сэргийлэх зөвлөмжид “нэг бүтээгдэхүүнээр хэт олон холбоо хамааралгүй өвчин, зовуур, аль эсвэл ноцтой өвчлөлийг эдгээх боломжгүй бөгөөд үүнийг сурталчилж байвал эрүүл мэндийн залилан байх эрсдэлтэй” хэмээн анхааруулжээ.
Жишээ нь, Монголын баримт шалгах төвөөс халдаг бүтээгдэхүүн ашиглан хор гадагшлуулах боломжгүй гэдгийг олон удаа баримтаар нотолж, үр дүнг тайлагнаж байсан. Йелийн их сургуулийн клиникийн мэдрэл судлаач Стивэн Новэллагийн нийтлэлд “Хүн арьсаар дамжуулж хор гадагшлуулах боломжгүй ба элэг, бөөр нь хүний биеэс хорт бодис гадагшлуулах үүрэгтэй” гэдгийг дурджээ.
Гэтэл шалгасан мэдээлэлд “хор гадагшлуулна” хэмээн сурталчилж байгаа нь боломжгүй үр дүнг амлаж байна гэсэн үг. Үргэлжлүүлэн, өөр олон өвчин зовуурыг эмчилнэ гэж тайлбарласан тул баримтаар шалгасан үр дүнг хүснэгтээр оруулав.
Эдгээрээс үзвэл халах зориулалттай массажны бүсээр дурдсан өвчин эмгэгүүдийг эмчлэх боломжгүй, зөвхөн зарим тохиолдолд өвчин намдаах зорилгоор халуун бүлээн жин тавьж болно. Энэ нь шалгасан бүтээгдэхүүний үйлчилгээг хэтрүүлэн сурталчилсан гэдгийг харуулж байна.
Халдаг бүсээр нурууны өвчин намдаах боломжтой ч өвчнийг бүрэн эмчлэхгүй
Шалгасан мэдээлэлд нурууны өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэж онцлон танилцуулж байсан. Үүний дагуу баталгаат эх сурвалжаас хайхад дараах үр дүн илэрлээ.
АНУ-ын үндэсний эрүүл мэндийн институтийн харьяа Үе мөчний үрэвсэл, яс булчингийн тогтолцоо, арьсны өвчний институтаас нурууны өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлсэн байна. Уг нийтлэлд дурдсанаар нурууны өвчин нь:
Дасгал хөдөлгөөн бага хийх, эсвэл огцом хэт их дасгал хийх,
Илүүдэл жингээс болж нуруунд ирэх ачаалал нэмэгдэх,
Ажлын шаардлагаар өдөр бүр хүнд ачаа зөөх, эсвэл өдөр бүр нэг газар удаан, суух,
Их хэмжээний стресстэй байх,
Өндөр наснаас үүдэн үе мөч өвдөх,
Удамшлын өвчтэй байх гэх мэт олон өөр шалтгаанаас үүсдэг.
Их Британийн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний төвийн мэдээлснээр нурууны өвчний шинж тэмдэг илэрвэл:
Өдөр тутмын хөдөлгөөнөө үргэлжлүүлэх,
Өвчин намдаах эм хэрэглэх (эмийн санчаас ямар төрлийн өвчин намдаагч тохиромжтойг асуух)
Хүйтэн жин тавих (алчуурт ороосон мөс, хөлдөөсөн вандуй гэх мэт)
Бүлээн жин тавих (жишээ нь алчуурт ороосон халуун устай сав)
Нурууны өвдөлтийг намдаах дасгал хөдөлгөөн хийж өвдөлтийг намдааж болно.
Mayo эмнэлгээс хэдэн долоо хоног дараалж тасралтгүй өвдөх, эсвэл дараах шинж тэмдгүүд илэрвэл мэргэшсэн эмчид хандах шаардлагатай гэдгийг зөвлөж байна. Үүнд:
Мэдээ алдах, бадайрах,
Өвчин намдаах эм хэрэглэсэн ч өвдөх,
Унаж бэртсэний дараа нуруу өвдөх,
Нуруу өвдсөнөөс болж хүндрэл үүсэх (Шээхэд хүндрэлтэй болох, хөл өвдөх эсвэл мэдээ алдах, халуурах, жин буурах гэх мэт)
Мөн нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийж, биеийн эрүүл жин барьж, зөв алхах, суух дадлыг хэвшүүлэх гэх мэт өдөр тутмын жижиг алхам хийхийг зөвлөжээ.
Үүнээс үзвэл халуун бүлээн жин тавих зориулалттай бүсээр өвчний шинж тэмдгийг намдаах боломжтой ч энэ нь өвчнийг бүрэн эдгээнэ гэсэн үг биш юм. Хэрэв нурууны өвчин олон хоног үргэлжилбэл мэргэшсэн байгууллагад хандаж тохирох эмчилгээг авах шаардлагатай.
Дүгнэлт
Өвчин намдаах массажны бүсийг эмчилгээний хэмээн дэгстүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. Нуруу өвдсөн тохиолдолд жин тавьж түр зуур өвчин намдаах боломжтой ч сурталчилгаанд дурдсан “биеэс хорт бодисыг гадагшлуулна, түрүү булчирхайн үрэвслийг дарна” гэх мэт эмчилгээ нь халдаг бүсээр хийх боломжгүй, хэтрүүлсэн мэдээлэл юм.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.