gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Мөнхтамир: Эхлээд мега төслүүдээс байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан нэхье

Б.Эрдэнэчимэг
Ногоон дэлхий
2 цаг 40 минутын өмнө
Twitter logo

ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болоод уджээ. МҮХАҮТ Монголын компаниудыг гадаад зах зээлд таниулах зорилгоор 2001 оноос хойш энэ шагналыг тасралтгүй гардуулж байна. 

2000-аад оны эхээр ТОП100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа компани тус бүрээс тайлан авч, ажлын хэсгийн гишүүд уншиж, саналаа өгч, олонхын саналаар тухайн жилийн Монгол Улсын ТОП компаниудыг шалгаруулдаг байжээ. Энэ нь хувь хүнээс хамаарсан сул талтай арга байсан тул Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газраас тайлан авч, эдгээр байгууллагын тоон мэдээлэлд үндэслэдэг болов.

ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулах энэ шинэ аргад зохион байгуулагч тал болох МҮХАҮТ, томоохон ААН-үүд сэтгэл хангалуун байна. 

ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг үзүүлэлтүүд 

  • Ашиг
  • Борлуулалтын орлого
  • Хөрөнгө
  • Татвар
  • Төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

Гэвч дэлхий нийт шилдэг компанийг өндөр ашиг, их орлогоор нь эрэмбэлдэг үе өнгөрчээ. Санхүүгийн үзүүлэлтүүдийн сацуу шинэ технологи нэвтрүүлсэн үү, инновац авчирсан уу, эргэн тойрондоо эерэг өөрчлөлт авчирсан уу гэдгийг чухалчилдаг болов.

Эргэн тойрондоо эерэг өөрчлөлт үзүүлсэн эсэхийг нийгэм (өөрийн ажилчид болон үйл ажиллагаа явуулж буй нутгийн иргэдийн эрхийг хангаж, дуу хоолойг нь сонсож, хамтран ажилласан уу), байгаль орчинд сөргөөр нөлөөлөөгүй байх гэж энгийнээр хэлж болно.        

Бид 25 жилийн түүхтэй ТОП100-гийн шалгаруулалтаа эргэн харж, өндөр хөгжилтэй орнуудын жишгээр буюу шилдгүүдээ шалгаруулъя. Өөрөөр хэлбэл байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд (БОНЗ) тухайн компани ямар ажлууд хийснийг нь харгалздаг болно гэсэн үг юм. Энэ талаар БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамирын байр суурийг сонсов. 

-Дэлхий нийтэд ямар байна вэ гэхээр хэрвээ танай компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаж, ХК болох бол БОНЗ-ийн тайлан заавал гарга гэдэг. Харин манай улсад бүх компаниас БОНЗ-ийн тайланг заавал гарга гэж шаардах хэцүү. ЖДҮ эрхлэгчид энэ тайланг гаргана гэвэл зардал гаргах хэрэгтэй.

Тайлан бичихийн тулд нийгэм, байгаль орчин, засаглалын чиглэлд тодорхой ажлууд хийх хэрэгтэй болно. Иймд бид эхлээд мега төслүүдээс БОНЗ-ийн тайлан нэхье. Яваандаа бүх компанийг үүрэгжүүлэх нь зөв. БОНЗ гэхээр уг нь их энгийн ажлууд бий. Жишээ нь, танай компани цаасны хэрэглээгээ бууруулсан бол байгаль орчинд эергээр нөлөөлсөнд тооцогдоно.

GPS ашиглан, шатахууны хэрэглээгээ бууруулсан сайн жишээнүүд бий. МИАТ компани Sky программыг онгоцнуудадаа суулган, нислэгийн горимыг өөрчилж, шатахуунаа бууруулсан юм.            

Энгийнээр хэлбэл, онгоц А цэгээс Б цэг рүү хүрэхдээ хамгийн өндөрт хүрээд "шаарийгдуулдаг". Ингэснээр шатахуун бага хэрэглэдэг. Программ бүх замыг тооцоолон, нисгэгчид заавар өгдөг юм. Шатахуун буурснаар зардал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт мөн буурсан. Энэ мэт ажлуудаа БОНЗ-ийн тайланд тусгадаг болох талаар бид Ерөнхий сайдын ажлын албатай ярьсан. Үүний тулд дагалдах хуулиудыг өөрчлөх шаардлагатай.     

-Танд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан