gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Нарантуяа: Дундаж цалинг 3 САЯ ТӨГРӨГ болгоно

Р.Адъяасүрэн
Улс төр
2020-03-24
8487
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  13 цаг 52 минут
2020.03.24

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна.

Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй бөгөөд АН өнгөрсөн бямба гарагт ҮБХ-ныхоо ээлжит XI хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталснаа ийнхүү хүргүүлж байгаа юм. АН-ын мөрийн хөтөлбөрийн гол цөм бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх чиглэлээр үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, боловсруулсан гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлэв.

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТӨВД ӨРХ ГЭРИЙГ ТАВЬЖ БАЙНА

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэгт Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр хэмээн тодорхойлж байна. Бид бүтээдэг, хийдэг, сэтгэдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ экпортолдог биш бүтээгдэхүүн болгодог байхаар хөгжлийн загвараа тодорхойлсон. Өсөлтийг хийхэд хамгийн их хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ. Эцэст нь Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Сарын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө” гэсэн юм.

Ардчилсан Нам мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод,  эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан байна.

АН-ын дэд дарга Р.Амаржаргал “Бид ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө гардуулсан. Би зөв ойлгосон бол хуулиараа тав хоногийн дотор хязгаарлалтыг зөрчсөн эсэхийг хянаад шаардлага хангасан эсэхийг хэлнэ. Үүний дараа бид мөрийн хөтөлбөрт юу багтсаныг хэлнэ. Хөгжлийн бодлогын төвд өрх гэрийг тавьж байна гэдгийг ярих эрхтэй” гэсэн юм.

Мөн намын гишүүд, дэмжигчдээс гадна Үндэсний бодлогын хорооны гишүүд, бодлогын зөвлөлийн саналууд мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдээлсэн юм.

Мөрийн хөтөлбөрийн төсөл Үндэсний аудитын газраас батлагдмагц орон даяар танилцуулах ажлаа эхлэх юм байна. 

  16 цаг 03 минут
2020.03.24

АН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэх үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх талаараа мэдээлсэн. Үүнийг АН-аас залрууллаа. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бус цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэсэн агуулгатай байсныг тодотголоо. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан