Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Чингисийн талбайд "Учиртай гурван толгой" дуурийг толилуулах гэж байна.
Энэхүү ууган бүтээлийн голд дүрд манай дуурийн урдаа барьдаг уран бүтээлчид оролцох юм.
Тухайлбал, Юндэнд Монгол улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Монгол улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Ж.Бямбажав нар тоглоно.
Харин удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ нар ажиллах юм байна.
"Учиртай гурван толгой" маргааш 21 цагт болох бөгөөд үндэсний хувцастай очсон хүн бүр үзэх боломжтой.