Г.Ариунбаатар болон “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчдийг олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсоныг нь үнэлж, өнөөдөр мөнгөн шагнал гардууллаа.
Засгийн газраас дуучин Г.Ариунбаатарт 80 сая, Э.Амартүвшинд 20 сая, “Хөсөгтөн” хамтлагийнханд 24 сая төгрөгийн шагнал гардуулж, уран бүтээлийн амжилт хүссэн юм.
Шагнал гардуулах ёслолын дараа уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.
Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболд:
Монгол нутагт монгол хүн болж төрсөн хэргээ бүтээлээ гэж манай хамтлагийнхан үзэж байна. Авьяаслаг Азичууд тэмцээний үеэр “Хөсөгтөн” хамтлагтай хамт байсан Монголын нийт ард түмэндээ, харийн нутагт суугаа монголчууддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.
-Та бүхэн цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Уралдаан гэхээс илүү наадмын тоглолтууддаа уригдсан. Намар гадаадад хийх аялан тоглолтуудын хуваарь гарсан. Бид наадмын нээлтийнхээ тоглолтод оролцоод, намраас гадаадад аялан тоглолтоо хийнэ.
Г.АРИУНБААТАР: ГРАН ПРИ ШАГНАЛТАН ГЭЖ МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЭХЭНДЭЭ ИТГЭЭГҮЙ
Чайковскийн нэрэмжит том уралдаанд дөрвөн жилийн өмнө Э.Амартүвшин хоёрдугаар байр эзлэх үед би өөртөө сэдэл, зорилго өгч байсан. Дөрвөн жилийн турш зорилго тавьж бэлдсэн. Энэ хөдөлмөрийн үр дүнгээ харсандаа баяртай байна. Гран при шагналыг 1975 оноос хойш дуучин хүн аваагүй юм билээ.
Шагнал гардуулах үед бид тайзны ард байсан. Гран при шагналын эзнээр миний нэрийг дуудахад нь би итгээгүй. Хэсэг азнаснаа надаас өөр монгол хүн байхгүй шүү дээ гээд гарсан. Тэмцээнээс хойш дэлхийн том театрт дуулах урилга ирж байна. Монголдоо уран бүтээл туурвихаас гадна амжилтаа улам ахиулж, дэлхийн театруудад дуулах бодол байна.
Э.АМАРТҮВШИН: ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙН ТАЙЗНАА ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВАХЫГ ХИЧЭЭХ БОЛНО
Төр засаг хийсэн бүтээснийг минь үнэлж шагнал гардуулсанд баяртай байна. Цаашдаа энэ эрчээрээ эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөж явахыг хичээн ажиллана. Бид Болгар, Оросын “школ”-той. Харин одоо Монгол хүний өнгө төрх, хоолойн тээмбэр, чадлыг харуулсан чиглэл гарч ирлээ гэж үзэж байгаа гэв.
Зургийг: С.Энхжаргал