Ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг нэрт сэтгүүлч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны ээж Ж.Лхамсүрэн гурван жилийн өмнө “Бурхнаас заяасан хүү минь” дурсамжийн ном бичжээ.
Тухайн үедээ хамаатан садан, ойр дотны хүмүүстээ тараагаад дууссан энэ номоо саяхан дахин хэвлэн нийтийн хүртээл болгосон байна. Уг номд С.Цогтсайхан хэмээх эгэлгүй авьяастан, цогтой тэмцэгчийн бага нас, оюутан цагийн гэгээн он жилүүд хийгээд ардчиллын үйл явцыг эхлүүлж ухуулах хуудас нааж явсан үе, “Хонх” хамтлагийг байгуулан ардчилсан хувьсгалын салхич шувуу болсон тухай нь дэлгэрэнгүй өгүүлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, улсын баатар Э.Бат-Үүл, нэрт нийтлэлч Баабар нар С.Цогтсайхан агсныг ардчилсан хувьсгалын таван удирдагчийн нэг хэмээн үнэлж, түүний “Хонхны дуу”-г “Шивээ Хиагт” хэмээх домогт дуутай эн зэрэгцэнэ хэмээн үнэлснийг энэ номоос уншиж болно.
Г.Хэрлэн