gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зоосны нүхээр харагдах багачуудын амьдрал

Нийгэм
2010-12-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-12-04
-Ганцхан ширхэг сальфитка аваач, тэгэх үү?
-Эндээс яваа, мөнгө байхгүй.
-Гуйж байна ш дээ...

Цаасан хайрцган доторх хэсэг нойтон сальфеткаа барьсан жаахан хүүхэд оройн 22 цагийн алдад "Тендер" зоогийн газарт орж ирэн ширээ дамжин царайчлан ээрч эхэлсэн юм. Бор алаг пальтотой, салж ханзрахаа дөхсөн томдсон гутал өмссөн долоо найм орчим насны жаахан охиныг зоогийн газрын зөөгч залуу угз татан хөөж байснаа өрөвдсөн үү, яасан тэгсхийгээд л орхив.

Төд удалгүй манай ширээний "ээлж" болж, бяцхан "наймаачин" өмнө минь зогсоод урьдын адил нөгөөх үгсээ дуржигнуулж эхэллээ. Хүйтэнд даарч хөрсөөр гар нь сайртаж, булцгар хацар нь улайчихаад нусаа шур шур татах нь эгдүүтэй байсан ч өрөвдөлтэй санагдаж байв. Түүнээс ийм орой хэнтэй явж байгааг асуухад "Эгчтэйгээ. Нөгөө талын бааранд байгаа" гэлээ. 76-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагч эгч, аав, ээжийнхээ хамт Таван буудалд тарчигхан амьдардгаа тэрбээр нуусангүй. Ядуу амьдралаа архи уусаар байгаад "бөбө" болсон аав ээжээс нь болсон гэж том алаг нүднийхээ гунигийн харцаар томорхон хэлж байлаа.

Бяцхан наймаачин маань гадуур 600-1000 төгрөгөөр худалдаалдаг сальфеткийг 2000 төгрөгөөр "дамлаж" байв. Хэдий үнэтэй санагдаж байсан ч худалдаж авахаас өөр арга үлдээгүй юм.

Гэр бүл, эцэг эхийн хайрыг мэдрэн чихэр жимсээр бялхаж, дуртай тоглоомоороо зугаацаж явах насан дээрээ байгаа эдгээр багачууд өнөөдөр амттан байтугай халуун хоол ч идэх эрхгүй байдалд хүрчээ.
Хүүхдэд хайргүй хүн гэж байдаггүй.

Хүүхдийн эрхийн хуулийн 7 дугаар зүйлд "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заажээ.

Гэтэл үр хүүхдээ тэжээж гэдэс цатгалан байлгахын оронд архинаас өөрийг хоолоо болгодог, лонхтой хорынхоо мөнгийг олуулахын тулд энэ мэтээр тэднийхээ хөдөлмөрийг шулж, эрхийг нь зөрчих явдал газар авчээ.

Хүүхдүүдийн 20.0 орчим хувь нь шөнө оройн цагаар ажилласан байдаг. Ялангуяа 15-17 насны охид ингэж ажилласан нь нэлээд анхаарал татаж байна. Өрхөөс гадуур ажил эрхэлж буй нийт хүүхдийн 42.8 хувь нь ажил хийхээ болих нь өөрсдөд нь болон өрхөд нь нөлөө үзүүлэхгүй гэж хариулжээ. Харин муугаар нөлөөлнө гэж хариулсан хүүхдүүдийн дийлэнх нь (тэн хагасаас илүү хувь) "Өрхийн амьжиргааны түвшин доошилно" гэж, харин 20 хүүхдийн нэг нь "Өрхийн орлогын эх үүсвэргүй
болно" гэж хариулжээ. Түүнчлэн ажлын дадлага, туршлагагүй болно, өрхийн бизнест муугаар нөлөөлнө гэж цөөн хүүхэд үзжээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө төрсөн эгч дүү хоёроор гадаа гудамжинд дуу дуулуулж, гуйлга гуйлгах байдлаар хөдөлмөр эрхлүүлж, амь насанд нь хүрсэн нэгэн гэр бүлийн хэрэг олныг сэрдхийлгэсэн. Гэвч тэгсхийгээд л намжсан юм. Яагаад гэвэл тэдгээр хүүхдүүд амьддаа нийгмийн хог шаар мэт үзэгддэг байсан тэр хэвээр хорвоог орхисон билээ.

Тухайн үед миний хийж байсан ажлын газрын хавиар тэр хоёр хүүхдүүд байнга наймаа хийж явсаар бид нэрсээ мэдэхгүй ч танилууд болсон байсан юм. Эгч нь 14 орчим, дүү нь 7-8 насны хоёр хүүхэд өвөл зунгүй "Урт цагаан"-ы хавиар дуу дуулдаг байв. Өвлийн цагт хааяа даардаг юм уу даа, гуйлга гуйж харагддагсан. Харин оройхон эгч дүүсийн "албан ажил" нь дуусч, олсон мөнгөө тушаах болмогц ойролцоох майхнуудын (гар дээрх худалдаа явагддаг майхнууд) дунд нуугдмар аядан ээж, аавдаа аваачиж тушааж харагддаг.

Гэвч дөрвөн жилийн өмнөх өвлийн эхэн сараас хойш тэр хоёр хүүхэд дахиж харагдаагүй юм. Учир нь эх сурвалжийн яриагаар урьдын л адил мөнгөө тушаахаар гэртээ очсон хүүхдүүд согтуу аавынхаа тушаалаар ээжийгээ олж ирэхээр хаа хол Дамбадаржаагаас "22-ын товчоо"-ны нэгэн айл руу шөнийн 23 цагийн орчимд явсан байна. Хэдийгээр очих газраа олж хүрсэн боловч хэт согтсон эх нь тэднийг тэр айлаас хөөж дөнгөжээ. Учраа олоогүй хүүхдүүд гэртээ харих замдаа өлөн чононд бариулж, амь насаа алджээ. Тухайн үед эгч нь чоно байгааг мэдэн дүүгээ бургасан дунд нууж, нүдэн дээр нь идүүлсэн байна. Хэдийгээр дүү нь ухаан санаа нь орж гарсан амь голтой цагдаад мэдүүлсэн ч сэтгэцийн эмнэлэгт тарчилсаар нас баржээ.

Хүүхэд насны бяцхан ертөнцдөө баяр баясгаланг бус амьдралын хатуу зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрснээр энэ насных нь амьдрал дууссан.

Тэд амьд явах эрхтэй. Тэд сурч боловсрох эрхтэй.

Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааг өнгөрсөн онд 676911 хүүхдээс авчээ. Үүнд 6-17 насныхны 19.2 хувь нь сургуульд огт суралцдаггүй бөгөөд энэ нь сургуульд орох насны доод хязгаар 6 нас байгаатай холбож үзэж болох юм. Үүнээс гадна сургуульд огт суралцаагүй хүүхдийн дотор 10-17 насны хүүхдүүд 8.0 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Хүүхдүүдийн боловсролын түвшинг хүйсээр авч үзэхэд нэг их ялгаа гарахгүй байгаа боловч 10-17 насны хөвгүүдийн 2.9 хувь нь сургуульд суралцаагүй байхад мөн насны охидын 1.5 хувьтай байна. 15-17 насныханд дунд болон ахлах ангид сурсан охидын 51.5 хувь, харин хөвгүүд 48.6 хувьтай байгаа юм. Үүнээс үзвэл охидын боловсролын төвшин хөвгүүдийнхээс өндөр үзүүлэлттэй байна. Яагаад?

Улсын их дэлгүүр хавиар эргэлдэж, гуйлга гуйдаг жаалхүү сургуульд сурдаггүй шалтгаанаа "Өвчтэй ээждээ туслах гэж мөнгө олдог" гэж тайлбарласан юм. Энэ мэтчилэн ажил эрхэлсэн дийлэнх хүүхдүүд өвчтэй, ажилгүй, эсвэл хөдөлмөрийн чадваргүй эцэг эхдээ дэм болох гэж сургуулиас завсардаж ажил хийдэг байна.

Хүүхэд нас гэдэг ариун ертөнц. Тэд амьдралыг зоосны нүхээр бус жаргалын нүдээр харах ёстой. Хүүхэд бидний ирээдүй мөн боловч одоохондоо бид тэдний ирээдүй гэдгийг санах хэрэгтэй. Гэрэлт ирээдүйг харъя гэвэл үр хүүхдээ гэгээлэг амьдрал дунд торниулъя.

Г.Золцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан