Монголчууд XXI зуунд гэрэл, цахилгаангүй амьдарч магадгүй болох нь. Цахилгааны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэдий ч үүнийг зохицуулах аргаа төр засгийн удирдлагууд одоог хүртэл бүрэн төгс олоогүй байна. Гэвч эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, шинэ цахилгаан станцууд барих асуудал шулуун шугамаар бус ашиг сонирхлын зөрчилдөөнтэй замаар явах хардлага төрүүлсэн хэвээр. Тиймээс уг салбарыг улс төрөөс ангид байлгавал л дээрдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулсаар байгаа.
Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн бид хэрэглэсэн нэг квт цахилгаан бүртээ 10 орчим төгрөг нэмж төлөх болсон. Үнэ нэмэгдсэний гол шалтгаан нь эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа өөрийн өртгөөс нь доогуур үнийн бодлогыг барьж байгаатай холбоотой. Цахилгаанаар хангах хүчин чадал муу байна гэдэг нь эргээд мөнөөх л асар их зардал шаарддаг ч чанарын шаардлага хангадаггүй засвар үйлчилгээтэй хамаатай болж таарна.
Мөн эрчим хүчний салбарт төрөөс өгөх татаас, хэрэглэгчдийн өр, авлагын асуудал гээд цахилгааны үнэ нэмэх шалтаг мундахгүй. Түүнчлэн мөнгөө төлсөн ч гэсэн цахилгаанаа хязгаарлуулдаг шударга бус байдал газар авч магадгүй. Улаанбаатар хотын зүүн хэсгийг цахилгаанаар хангах тавдугаар цахилгаан станцын сураг гарсан ч ярихаас хэтрэхгүй цаг алдсаар. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны зүгээс тавдугаар цахилгаан станцтай холбогдуулан техникийн чанартай зарим асуудлыг тодотгохоор гадаадын мэргэжилтнийг урьж ирүүлэх гэж байгаа ажээ. Гэвч бодит ажил хэрэг нь Азийн хөгжлийн банктай санамж бичигт гарын үсэг зурсан төдийхнөөр хязгаарлагдаад байгаа нь харамсалтай.
Гадаадын мэргэжилтнүүдтэй энэ онд багтан гэрээ хийх эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. Мөн зураг төслийг бэлэн болгож хөрөнгө оруулалтын эх үүсвэр хайж олох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэсээр найдвартай эрчим хүчээр хангах тухай яриаг бодит ажил хэрэг болгох ирээдүй тун бүрхэг байна.
Харин үүнээс арай эрт баригдаж, ашиглалтад оруулах боломжтой нь Могойн голын дулааны цахилгаан станц. Уг станцын эхний хэсгийг ирэх оны сүүл гэхэд ашиглалтад оруулна гэсэн үндсэн чиглэл байгаа. Гэвч Хятадын компаниар бариулах асуудал хардлага дагуулаад байгаа учир гэрээ байгуулах асуудлыг хойшлуулсан. Тэр байтугай заавал Могойн голын ДЦС-ыг барихгүйгээр цахилгаан хангамжийн асуудлыг шийдэх боломжтой гэж УИХ-ын зарим гишүүн цэцэрхээд авна билээ. Улстөржилтийн үр дүнд нийслэлийнхэн нэг л өдөр тэр чигээрээ харанхуйд автаж мэдэхээр байна.
Энэ талаар салбарын бодлого боловсруулагчид ямар байр суурьтай байгаа талаар тодруулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Батренчинтэй ярилцлаа.
-Эрчим хүчний хэрэгцээ улам нэмэгдсээр байна. Дараагийн эх үүсвэрүүдийг барьж дуусах хүртэл эрчим хүчний хэрэгцээг яаж зохицуулах вэ?
-Одоогийн эх үүсвэрүүд болон байгаа хүчин чадал дээрээ л тулгуурлаж зохицуулна. Хэрвээ хүчин чадал дутагдвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Өнгөрсөн жил цахилгааны хэрэгцээг хангахад дөрөвдүгээр цахилгаан станцад бага зэрэг нөөц байсан. Харин энэ өвөл ирэх онд болон 2012 онд ачаалал нэмэгдвэл импортоор эрчим хүч авахаас өөр арга байхгүй.
-Импортоор авснаар эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?
-Импортоор авах эрчим хүчний хэмжээг одоогийн байдлаар 175 мвт гэж үзэж байгаа. Гэхдээ ОХУ-ын талтай сайн ярилцвал бага зэрэг нэмэгдэх боломж байж магадгүй. Импортоор авсан ч түүнээс нь хэрэглээ хэтэрвэл мөн л хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй болно.
-ОХУ-аас ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Манай талаас импортыг хоёр зуу, гурван зууд хүргэнэ гээд байгаа ч ОХУ-ын талаас 175 мвт-аас хэтрүүлэхгүй гээд байгаа юм. Олон улсын гэрээ байдаг л даа. Хил дамнасан цахилгаан сүлжээний хэлхээтэй байгаа тохиолдолд заавал нэг хэсгийг нь нөөцөнд авна. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгт нь цахилгаан тасрахад нөгөө хэсэг нь ачааллаа даагаад явах боломжтой байх ёстой. Одоогийн байдлаар хүндрэл гарвал эрсдэл нь ОХУ-ын талд ирэх гээд байгаа юм. Тэд үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй.
-Одоогийн байдлаар цахилгаан эрчим хүчний нөөц ямар хэмжээтэй байна вэ?
-Сүүлийн жилүүдэд оргил ачаалал, хэрэглээ огцом нэмэгдэж байна. Зөвхөн энэ жилд л гэхэд 711 мвт-д хүрлээ. Ачаалал нэмэгдлээ гэхэд дөрөвдүгээр цахилгаан станцад ганцхан машин нөөцөнд байна. Манайд байгаа боломжит хүчин чадал нь 690 мвт гэж тооцоолж байгаа. Цаашдаа эрчим хүчний хэрэглээ 711 мвт-аас хэтэрвэл хүчин чадал хүрэхгүй болно.
Т.Урангэрэл