gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 6.02
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Танин мэдэхүй: Амьд ахуйд нь ердөө ганц л бүтээл нь худалдаалагдаж байсан агуу зураач Ван Гог

Боловсрол
2010-07-01
0
Twitter logo

“Би хэдий аймаар хөгшин, ууртай, бие муутай, ядуу болох тусам ямар ч өөгүй гялалзсан тунгалаг өнгийг бүтээж, надад ноогдсон хувь тавилангаас өшөөгөө авахыг хүсч байна.” Винсент Ван Гог

Винсент Ван Гог 1853 оны гуравдугаар сарын 30-нд Голланд  улсад төржээ. Хүүхэд ахуй нас нь тариачдын дунд өнгөрсөн нь түүнд байгалийн сайхныг танин мэдэх хожим нь зураач болох хүслээр жигүүрлэжээ.

Тэрээр идэр залуу хорин насандаа буюу Лондон хотод 1873 онд байхдаа зураач болохоор санаа шулуудаж 1880 оны намраас 1881 оны хүртэл Брюссель хотын Урлагийн академид суралцаж байсан боловч түүнийг орхиж нутагтаа, уурхайчид, ядуучуудын дунд амьдарч тэдний амьдрал орчныг ажиглан улам шамдан зурсаар байв. Энэ үеийнх нь бүтээлүүдээс “Нэхмэлчид”, “Төмс идэж буй тариачид” зэрэг бүтээлд нь зовлон зүдгүүр, хүнд ажилд дарагдсан ядуу тариачдыг дүрсэлсэн байдаг.

Энэ бүтээлийнхээ тухайд “Би дэнгийн сүүмгэр гэрэлд ямар ч хольцгүй төмс идэж байгаа тариачид чухам энэ л гараараа газар ухан хүнд хүчир ажил хийж, шударга хөдөлмөрөөрөө олсон хоолоо мөн л энэ л гараараа идэж буйг үзүүлэхийг зорьсон” хэмээн өөрийн дүү Теодоо бичсэн захидалдаа өгүүлсэн байдаг ажээ.

Зураач өмнөд Францын нутаг Арль гэгч жижиг хотод суурьшиж байхдаа өөрийн хамгийн алдартай  бүтээлүүдийг туурвижээ. Үүнээс “Арлын нууц”, “Арлын ургац хураалт’, “Овернийн байгаль”, “Шөнийн кафе”, “Борооны дараа” зэрэг олон бүтээл бий.

Эдгээр бүтээлийг харахад амьдралд дуртай, амьдралын бүх үзэгдлийг тухайлбал Арлын тариачин нарны туяанд гийсэн усан үзмийн талбай, бороонд угаагдсан ногооны талбай, оройн зуушны газар, наран цэцгийн дэлбээ, хар агар модны үнэр ханхалсан зэлүүд газар, гялалзан түгэх одод, нүд гялбам нарны хосгүй сайхан тодорно. Үүгээр ч зогсохгүй хөрөг зургийн төрлөөр олон бүтээл бий. “Өөрийн хөрөг”, “Доктор Гаше” зэрэг алдартай хөрөг зургуудыг нь энд нэрлэж болох юм.

Ван Гог хэлэхдээ “Миний зорилго бол гарыг зүгээр хуулбарлан зурахдаа бус дохио хөдөлгөөнийг зурах, хүний дотоод сэтгэлийн амьдралыг зурах явдал мөн ” гэжээ.

Хурц цэвэр өнгийн хослолыг гайхамшигтай олж чаддаг энэ зураач итгэл найдварыг, оддын гялбах гэрлээр, сэтгэл санааны гал цогийг, жаргах нарны туяагаар илэрхийлэхийг мөрөөдөн уран зургийг өөрийн мэдрэхүй, ертөнцийг тусгах тусгалынхаа илэрхийлэл болгож байв.

Ван Гог амьдралынхаа сүүлийн дөрвөн жилд Европын урлагийн түүхэнд чухал хувь нэмэр оруулсан зургуудаа бүтээсэн хэдий боловч хувийн амьдралын хувьд ганцаардмал байдалтай, олон жил хагас өлсгөлөн, өвчин зовлонд нэрвэгдэж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байсан боловч сэтгэл зүрхээ урлагт зориулж байсан нь түүний дүү Теодоо бичсэн захидлуудаас илэрхий билээ.

Ван Гог эртнээс Гогений бүтээл, зургийг ойлгон биширч энэ эрхэмтэй нөхөрлөхийг хүсдэг байлаа. Түүнийг хүссэнээр тэд хамт амьдарч, цугтаа музей үзэн, уран бүтээлээ туурвицгааж байсан ч үл ойлголцох байдал үүсч, Гоген Ван Гогийг орхин одсонд шаналж хоцорсон тэрбээр Гогентэй тааралдангуутаа тонгорог барин дайрчээ. Энэ “хэтэрсэн харьцаа” яаж төгсөхийг хэн ч тааж чадсангүй. Ингээд тэр шөнөжингөө Ван Гогийн чихэнд хий юм сонсогдон тарчилж, тэсвэр алдан өөрийн зүүн чихээ огтлон, алчууранд боон, янхны газар очин Рашель хэмээх бүсгүйд өгчээ.

Түүний ертөнцийг ойлгох цорын ганц зүйл бол урлаг байв. Гэвч түүний зургуудыг тэр үед хэн ч төдийлөн ойшоож хүлээж авсангүй. Тэр бүү хэл Ван Гогийг амьд ахуйд нь түүний ердөө цорын ганц бүтээлийг худалдан авч байжээ. Энэ нь Бельгийн зураач эмэгтэй Анна Бош 400 франкаар түүний “Усан үзмийн талбай” бүтээлийг худалдан авсан явдал байлаа.

Гүн хямралд орсон хосгүй авьяастан өөрийгээ жинхэнэ азгүйд тооцон, 1890 оны долдугаар сарын 27-нд тариан талбайд өөрийгөө буудаж цээжиндээ хүнд шарх авчээ. Тэрээр эцсийн хүчээ шавхан гэртээ ирлээ. Үүнийг сонсоод Оверт ирсэн дүүгийнхээ гар дээр Ван Гог хоёр хоногийн дараа нүд анисан гэдэг. Ийнхүү тухайн нийгмээс ангид ганцаардан, шаналж явсан зураачийн амьдрал дуусгавар болжээ.

Ван Гог 37 жил амьдарсан бөгөөд үүнээс уран бүтээлийнхээ 10 жилд 800 гаруй уран зураг, олон тооны судалбар, таталбар зураг бүтээсэн нь Ленинград, Нью-Йорк, Лондон, Парис, Чикаго зэрэг хотуудын томоохон музейнуудэд хадгалагдаж байна.

Бэлтгэсэн Д.Наран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан