УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралд 66 гишүүн ирж 52 хувийн ирцтэйгээр нээлээ.
Чуулганаар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналын талаар хэлэлцэж байна. Уг албан тушаалд Б.Жаргалсайханыг улираан томилох гэж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Баасанжаргал “Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас хэд хэдэн асуулт асууж хариулт авмаар байна. Таны бодлоор хорихын 110-р сургуулийн хүүхдүүдийн эрх хангагдаж байгаа юу? Хоёрдугаарт, Прокурорын дотоод томилгооны тогтолцоог өөрчлөх боломжтой юу? Томилгооны асуудлыг нээлттэй болгож болох уу?
- Прокурорын зөвшөөрөл цаашид Шүүхийн хяналт руу шилжих ёстой гэж бодож байна. Энэ асуудалд таны байр суурь юу байна вэ?
- Улсын Ерөнхий Прокурорын гаргасан дүрэм журам Хууль зүйн яаманд бүртгэлгүй байдаг. Энэ дүрэм журмаа хэзээ нээлттэй болгох вэ? Энэ дүрэм журмаа цөөлөх боломж бий юу?
- Сүүлийн үед юм л бол хөөн хэлэлцэх хугацаагүй болно гэдэг болсон. Асуудал гарвал ялын бодлогыг чангална гэдэг ам таглагдаг болсон. Энэ тал дээр Прокуророос ямар нэгэн судалгаа байгаа юу?
Мөн угаарын хийн хордлогод өртөж нас барсан хүмүүсийн шалтгаан нөхцөлийг судалсан уу. Судалгаа хийж эхэлсэн үү. Энэ асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хүсэлт өгөөд одоог хүртэл хариу аваагүй байна.
Б. Жаргалсайхан “Та 110-р байр гээд тодорхой хэлчихлээ. Уг нь бид тэр тоог хэлдэггүй юм. Өнөөдрийн байдлаар 29 хүүхэд ял эдэлж байна. Прокуророос эдгээр хүүхдүүдэд дахин ял үйлдэхгүй байх зэрэг олон ажил хийж байгаа. Ерөнхий прокурор өөрийн хүнээ томилгоогоо хийдэг гэсэн яриа гардаг. Гэхдээ прокурор үндсэн 5 зарчимтай бөгөөд хуулиар заасан байдаг.
2022 оноос нийтэд хуульчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарладаг болсон. Одоогоор 210 хүн тэнцсэн байна. Угаарын хийтэй холбоотой асуудал цаг хугацаа шаардаж байгаа. Танд мэдээлэл өгөөгүй бол уучлал хүсэж байна. Энэ тоо ганцхан прокурорын байгууллагаас гаргадаг тоо бус эрх бүхий байгууллагуудаас гардаг тоо юм.
Сахилга ёс зүйтэй холбоотой асуудал гарч байна. Мэргэжлийн алдаа бол бага гардаг. 2022 онд 2, 2023 онд 3 хүн Мэргэжлийн зөвлөлөөр орсон. 2022 онд 106, 2023 122, 2024 120 хүн ёс зүйн зөрчил гаргаж, Ес зүйн хорооноос дүгнэлт гарч, шүүхээр шийдэгдсэн" гэв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хүүхдийн хорихтой холбоотой асуудлыг эмзэглээд асуугаад байна вэ гэхээр тэр сургуулийн дугаар олон нийтэд нээлттэй болчихсон. Хоёрдугаарт, тухайн хүүхдүүд ялаа 50 хувь эдэлчхээд боловсрол эзэмшинэ гэдэг хуультай. Энэ хүний эрхэд нийцэж байгаа юм уу. Эмэгтэйчүүд, хүүхдийн хорихын шинэ байр баригдах гэж 2 жил болж байна. Бид очиж үзсэн барилгын ажил баригдаагүй байсан. Тэр хүүхдүүд нурж байгаа, актлагдсан, зөөврийн сууцанд амьдарч байгаа асуудлыг анхаарахыг хүсэж байна" гэв.
УИХ-ын Б.Жаргалан “Ерөнхий сайд АТГ-ын даргыг, Ерөнхийлөгч УЕП-ыг улируулан томилохоор санал гаргаж, хэлэлцэж байна.Тус бүр 6 жилийн хугацаанд томилогддог албан тушаал. Энэ хоёр эрхмийг улираан томилуулж байгаа нь манай хуулийн салбар маш сайн ажиллаж байгаа гэсэн дохиог өгч байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд авлига буураагүй, томоохон хэргүүд шийдэгдэхгүй байгаа.
Нэг асуудлыг хөндөхийг шаардаж байна. Сонгууль дөхөхөөр өрсөлдөгчөө намнаж, баривчилдаг, том том мэдэгдэл хийдэг уламжлал тогтсон. Хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэт урт тогтоосон нь хэлмэгдүүлэлт явах үндэс болсон. Эрүүгийн журмаар хүнийг залхаан цээрлэх, эрүүдэн шийдэж байна" гэв.