Казахстан улсын Нурсултан хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээний сонгомол болон эмэгтэйчүүдийн төрөл үргэлжилж байна. Сонгомол барилдааны жин жингийн аваргууд хэдийнээ тодорсон бөгөөд эмэгтэй дөрвөн жингийн барилдаан үргэлжилж буй юм.
72 кг-ийн жингийн өнөө жилийн улсын аварга, 2011 оны Стамбулын дэлхийн аваргын мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэн эхний тойрогт Хятадын бөх Па Лихатай таарч эхний үед нэг оноо авсан ч хоёрдугаар үед дөрвөн оноо дараалан алдаж 4:1 харьцаатай ялагдлаа. Па Лиха дараагийн тойрогт АНУ-ын бөхийг ялж, зооны аваргын төлөө Украйны Алина Бережнатай барилдахаар болоод байна.