Богд уул, Зайсан толгойн ойр орчим ил хуль, зэлүүд газар байсан цаг түүх болон үлджээ. Одоо байшин барилга ярайсан, түм түжигнэж бум бужигнасан их хөлийн газар болоод удаж байна.
Тусгай хамгаалалттай хэмээн нэрлэгддэг ч Хан-Уул дүүргийн энэхүү газарт олон том хаус, орон сууцны барилга шил даран баригдаж хэд хэдэн хороолол босоод байна. Олон жил хэл ам дагуулан байж баригдсан тус газарт орон сууц худалдан авсан айл өрхүүд өнөөг хүртэл байрныхаа гэрчилгээг авч чадалгүй бас л хохирч суугаа юм.
Тэгвэл энэ асуудалд цэг тавьж оршин суугчдын эрх ашиг, дархан цаазат газраа хэвээр авч үлдэхээр тус дүүргийн XI хорооны Засаг дарга С.Түвшинжаргал, "Хан Зайсан" төрийн бус байгууллагынхан Үндсэн хуулийн Цэцэд шаардлага хүргүүлэхээр болжээ. Уг шаардлагын зорилго нь тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг шинээр тогтоож нэгэнт баригдсан орон сууцуудыг тусгай хамгаалалттай газраас гаргах явдал юм. Энэ талаар тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Ганхуягаас тодруулга авлаа.
-Та бүхний Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлэх гэж байгаа шаардлага нэг талаар хууль зөрчиж тусгай хамгаалалттай газар барилга барьсан хүмүүсийг өөхшүүлж байгаа хэрэг биш үү?
-Нэг талаар хэн дуртай нь тусгай хамгаалалттай газар барилга барьчихаад энэ бүсээс гаргаад өгөөч гээд сууж болох юм шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ бидний хувьд зөвхөн орон сууц худалдан авсан иргэдийн эрх ашгийг хамгаалах юм. Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг дахин тогтоох юм бол нэг талаар нэгэнт орон сууц худалдаад авчихсан иргэд хохирохгүй. Нөгөө талаар дахин тогтоосон бүсэд хууль зөрчиж барилга нэмж бариулахгүй байхад хяналт тавьж болно.
Хэрэв бидний шаардлагад хариу өгч шийдэж өгөхгүй бол үндсэн хуульд заасан иргэн хүн эх орныхоо хаана ч ажиллаж амьдрах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байгаа хэрэг юм. Надад хүсэлт тавьж орж ирж байгаа хүмүүс "Бид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаагаас наад зах нь амьжиргаагаа дээшлүүлэх банкны зээлд хамрагдаж чадахгүй байна" гэсэн гомдол ярьдаг.
-Та сая тус газарт тоосжилт ихтэйгээс хүмүүсийн амьдрах орчин бохирдож байгаль орчин сүйдэж байна гэсэн. Тэгвэл хилийн цэсийг дахин тогтоож өгснөөр байгаль орныг яаж хамгаалах вэ?
-Нэгэнт харьяалалтай болчихсон оршин суугчиддаа бид байгаль орчноо хамгаалах сургалт явуулж, эсвэл хяналт тавьж хариуцлага тооцоход хялбар болно.
-Одоогоор тус хороонд буюу тусгай хамгаалалтын бүсэд орон сууц худалдан авсан айл өрхүүдийн хэд нь гэрчилгээгээ аваагүй байгаа вэ?
-Ер нь тусгай хамгаалалтын ,15 мянган га газар байдаг. Яг энэ газар нутагт орон сууц худалдан авсан айл өрхүүдийн 50 хувь нь гэрчилгээ аваагүй. Тэгэхээр хэдэн мянган хүний эрх ашиг энэ хугацаанд хохироод байна гэсэн үг. Урьд нь манай байгууллага Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүртэл энэ асуудлаар шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь хариу ирээгүй. Одоо ч мөн энэ асуудал шийдэгдэхгүй бол УИХ-д хандах төлөвлөгөөтэй байгаа.
Э.Майцэцэг