Дэлхийн зургаан миллиард хүний ярьдаг 3000 гаруй хэл байдаг боловч дэлхийн хүн амын тал нь15 хэлээр л ярьдаг байна. Хятадын Мандарин хэлээр хамгийн их хүн ярилцдаг гэнэ. Хэдийгээр Хятадад бичгийн хэл нь ижил боловч хүн амын 70% нь Мандарин хэлээр ярьдаг тул хойд нутгийнхан нь өмнөд нутгийнханыхаа яриаг ойлгодоггүй гэнэ. Африкт ойролцоогоор 1000 орчим хэл байдаг ч саяас илүү хүн ярилцдаг хэл нь 30-хан байдаг. Энэтхэгт 800 гаруй хэлээр ярьдаг. Энэхүү хүн амын нягтрал ихтэй улсад 12км явахад л ярилцдаг хэл нь өөрчлөгддөг гэнэ. Шинжлэх ухааны үүднээс үзвэл хүн төрөлхтөн анх ойрхи дорнодод үүссэн бөгөөд дэлхийд хоёр хэсэг болж тархсанаар удамшлын хөгжил өөр болсон гэж үздэг. Жишээ нь Хятад, Япон зэрэг дорнын улсуудын удамшлын шинж чанар төстэй байхад Европчууд, Өмнөд Африк, Дундад Ази, Энэтхэгчүүд нь ойролцоо байдаг. Хүн төрөлхтний удамшлын энэ ялгаа нь хэл ярианд ч ижил байдаг. Онолын дагуу МЭӨ 7500 жилийн тэртээ хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж, амьтдыг гэрийн тэжээвэр болгож эхэлсний дараа ойрхи Дорнодоос Европ, Өмнөд Африк, Энэтхэг рүү их нүүдэл хийх болжээ. Эдгээр их нүүдлийн давлагаанд хэлний гурван эх язгуур хэл бий болсон байна.