Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдав.
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт /2008 оноос хойших хугацаанд/ төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна.
Энэ ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга, С.Замира нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгасажээ.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсэгт дээрх асуудлын хүрээнд зээл авч байсан болон эрх ашгийн сонирхолтой хүн бий эсэхийг лавлав. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай энэ асуудлаар гишүүдээс санал авсан.
Зээл, татаас урамшуулалтай нэр холбогдож байсан гишүүд байхгүй хэмээн хариулав. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжжээ.
ХХААХҮ-ийн салбарт төрөөс Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгосоор байна.