Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан музейн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэж, дараах гурван чиглэлд анхаарна гэв. Үүнд:
• Музейн үйлчилгээний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлж салбарын жилийн орлогыг 10 тэрбум төгрөгт хүргэх;
• Дижитал шилжилт, инновацын шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;
• Аялал жуулчлалтай уялдуулан Монгол Улсад ирж буй жуулчдын 50-аас доошгүй хувийг музейгээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
Хурлын үеэр Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын үр дүн, ач холбогдлын талаарх илтгэлүүдийг хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал З.Бадамхатан, ШУТИС-ийн багш, доктор (Ph.D) Д.Барсболд, доктор (Ph.D), профессор С.Бадрал нар оролцлоо.
Хуралд үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй 44 музейн 250 гаруй мэргэжилтэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцжээ.
Тэд музейн салбарын нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад тулгарсан асуудал, дижитал шилжилт, олон улсын сайн туршлагын талаар санал солилцсон байна.