“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан болон компанийн харьяа алба, салбаруудын ҮЭ-ийн удирдлагын багийг хүлээн авч уулзлаа.
Хоёр талаас тохирч байгуулсан Хамтын гэрээний заалтууд 2025 оны 12 сарын байдлаар 83 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтийг бүрэн хангахад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, цаашдын хамтын ажиллагааны талаар талууд санал бодлоо солилцлоо.
“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг компанийн үйл ажиллагаанд хийж буй өөрчлөлт шинэчлэлтүүд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч нисэхийн салбаруудыг тэргүүлэн ажиллаж буй ҮЭ-ийн удирдлагуудын тавьсан асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Талууд нисэхийн салбарт тулгарсан хүндрэл бэрхшээл, дэлхий нийтийн өнөөгийн байдлын үзүүлж буй нөлөөллүүдийг даван туулах, салбарын ирээдүйн хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломжуудаа ярилцсан ажил хэрэгч уулзалт болсныг онцлон тэмдэглээд уулзалтыг тогтмолжуулж, асуудлыг ужигруулан хүлээлт үүсгэлгүй тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтлоо.
Эх сурвалж: Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК