Усны цэг:
5 км: Ноднин зөвхөн төв талбай дээр байсан бол энэ жил сансрын туннелээр өгсөөд зүүн дөрвөн замруу уруудах замын уулзвар дээр замын баруун зүүн талд 2 усны цэг тавьсан.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар:
Улаанбаатар марафон гүйлтийн өдөр 31 мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Суурин таван цэгт тусламж үйлчилгээний 18 хүнтэй баг ажиллана. Үүнд зүрх судасны эмч, гэмтлийн эмч, уламжлалтын, сэргээн засах эмч, сувилагч зэрэг мэргэжилтнүүд ажиллана.
Мөн эмч сувилагч жолоочийн бүрэлдэхүүнтэй явуулын таван цэг ажиллана. Энэ жил нийт 152 хүнтэй тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ 21 км-т түлхүү шаардлагатай байдаг. Зөвхөн энэ зайд 24 мэргэжилтэн байна.
Ноднингийн марафоны үеэр эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн
- 68 хувь нь шөрмөс татах
- 10 хувь зүрх судасны эмгэгтэй холбоотой тусламж
- 4 амьсгалын замын эрхтэнтэй холбоотой тусламж авчээ. 12 оролцогчийг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн.
Анхаарах зүйл:
Гараанаас гарахдаа хэт хурдлах, ус бага хэрэглэх, шинэ пүүз өмсөх, кофе хэрэглэх, өлөн гарах, барианд орсны дараа гэнэт зогсох, гэнэт суухаас зайлсхийгээрэй. Хэрэв та толгой эргэх, цээжээр өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл гүрийхгүйгээр тусламж үйлчилгээнд хандаарай.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:
Тавдугаар 23-ны өдөр өглөөний 06 цагаас оройн 19:00 хүртэл зарим замыг хэсэгчлэн хаана. Цахилгаан скүүтэр, мопед, цахилгаан унадаг дугуйтай иргэдийг хаасан замаар орохыг хориглоно.
Шар бүсчлэл дотор байгаа иргэд тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна.
- Цэцэг төвийн уулзвар
- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
- Чингэлтэй дүүргийн уулзвар
- ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
- 11-р хороолол
- Сансарын шатахуун түгээх станц
- Сансарын туннел
- Зүүн 4 замын уулзвар
- Халдварт
- Нарантуул захын уулзвар
- Нүхэн гарц
- Жанжин клуб
- Улиастай уулзвар
- “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
- Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
- Жаргалан хотхон
- Шангри-Ла төвийн уулзварт тус тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.