Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.
Энэ талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ.
Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцлоо.
Энэ төслийг Сангийн сайд асан Б.Жавхлангийн баг боловсруулсан. Хуулийн төслийн зорилго нь татвар, гаалийн байгууллага хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, зөрчил гарсны дараа акт, торгууль тавихаас илүүтэй татвар төлөгчид итгэл үзүүлдэг, зөвлөн тусалж, эрсдэлд орохоос өмнө анхааруулж, зөрчлөө засах боломжийг олгодог болох, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгох, татварын маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулах байжээ.