УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2026.04.07) хуралдсан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцэв. Хуулийн төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно" гэжээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, У.Отгонбаяр нараас гаргасан “тавин хувь гэдгийг гучин хувь болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол олонхын дэмжлэг авсангүй. Мөн хуулийг дагаж мөрдөх хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Төслийн анхны хэлэлцүүлэг үүгээр дуусч Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийн “дарга, хорооны хэсгийн ахлагч нараас” гэснийг “даргаас” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1.20 дахь заалтын тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэж төсөлд тусгажээ.