Израилын нэгэн цэрэг Ливанд Есүсийн хөшөөг сүйтгэж буй бичлэг цахим сүлжээнд тарсан.
Энэ нь дэлхий дахинд буй Христийн шашныг дэмжигчид, тэр дундаа АНУ-д хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагууллаа.
Израилын Батлан хамгаалахын яамнаас цахимд түгсэн бичлэгийг бодит гэдгийг баталж, зохих арга хэмжээг авна гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн Христийн шашны нийгэмлэгтэй хамтран сүйтгэсэн хөшөөг анх байсан шиг нь сэргээхээр ажиллаж байгаа гэв.
Иргэдийн хүчтэй эсэргүүцэл Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг хариу мэдэгдэл хийхэд хүргэжээ.
Тэрбээр энэ хэрэгт маш их цочирдож, харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Нетаньяху "Энэ үйлдлийг буруутгаж байна. Цэргийн байгууллагууд эрүүгийн шалгалт явуулж, буруутанд хатуу сахилгын арга хэмжээ авна" гэжээ.
Гадаад харилцааны сайд нь "Болсон хэргийн улмаас сэтгэл эмтэрсэн бүх Христийн шашинтнуудаас уучлал гуйж байна" гэв.
Уг хэрэгтэй холбогдуулан шүүмжлэгчид Израилын засгийн газрыг цэргүүддээ хэтэрхий их эрх чөлөө олгосон хэмээн шүүмжилж байна.
АНУ-ын Конгрессын гишүүн асан уг бичлэгийг хуваалцаад Израилыг АНУ-аас жил бүр олон тэрбум ам.долларын цэргийн тусламж авдгийг онцолж, шүүмжлэв.
Эх сурвалж: Aljazeera