Улсын Филармонийн симфони оркестр энэ удаа Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс толилуулах концертыг зохион байгуулах гэж байна.
"БНМАУ-ын төрийн шагнал тогтоох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 07 дугаар сарын 07-ны 362 дугаар тогтоол гарч "Шинжлэх ухаан, техник, урлаг, утга зохиолын талаар онцгой сайн бүтээл гарган, улс ардын аж ахуй, соёлын байгуулалтад үнэт хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 19 дүгээр зарлиг гарч Монгол Улсын Төрийн шагналын тухай дүрмийг баталсан ба уг дүрмийг 2002 оны 40 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ.
Уг дүрэмд Монгол Улсын иргэдийн авьяас билэг, оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын Төрийн шагнал олгож байна гээд түүнийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын гоц содон нэгэн цогц, дан бүтээлд олгоно гэж заажээ.
Эдгээр уран бүтээлчид нь Монгол Улсын Төрийн шагналт цолоор шагнагдсан бөгөөд үндэсний хөгжмийн урлагийг шинэ түвшинд хүргэж, симфони, дуурь, балет, кино хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Тухайлбал
- Зундуйн Хангал нь Монголын симфони хөгжмийн хөгжлийг шинэ шатанд гаргасан
- Нацагийн Жанцанноров нь кино болон тайзны хөгжмөөрөө онцгой хувь нэмэр оруулсан
- Бямбасүрэнгийн Шарав нь үндэсний өнгө аясыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан
- Халтарын Билэгжаргал нь дуурь, балетын томоохон бүтээлүүд туурвисан
- Цогзолын Нацагдорж нь сонгодог хөгжмийн санг баяжуулсан бүтээлүүдээрээ тус тус үнэлэгдэн төрийн шагнал хүртсэн байна.
Уг тоглолт нь сонгодог хөгжмийн сонирхогчдод үндэсний шилдэг бүтээлүүдийг нэг дороос сонсох боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Ийнхүү Монголын төрийн шагналт хөгжмийн зохиолчдын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү концерт нь үзэгчдийн оюуны мэлмийг баясгаж, үндэсний хөгжмийн үнэ цэнийг дахин мэдрүүлэх чухал үйл явдал болох юм. Тус тоглолтод Төрийн шагналт хөгжмийн зохиолчдын
- “Миний монгол” симфони чуулбар
- “Зүймэл зураглал”, “Бөртэ чоно” балетын чуулбар
- “Эрдэнэсийн уул” балетын чуулбар
- 1 дүгээр симфони
- “Хүслийн төвөргөөн ” удиртгал зэрэг бүтээлүүдээс тоглогдохоороо онцлогтой юм.