Казакстаны консулын газрыг Баян-Өлгий аймагт байгуулах эсэхтэй холбоотой сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд маргаан, талцал өрнөж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын иргэдийн хооронд талцал, маргаан хурцдаж байгаа нь харамсалтай.
Угтаа Баян-Өлгий аймагт Казакстаны консулын газар байгуулах эсэх нь Монгол Улсын иргэн казак үндэстнүүдэд шууд хамааралгүй, харин аялах, арилжаа бизнес эрхлэх, амьдрах зэрэг болон бусад аливаа хэргээр Монгол Улсад, тэр дундаа Баян-Өлгий аймагт зорчдог Казакстан улсын иргэдэд хамааралтай юм.
Тухайлбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын албан ёсны вэб хуудаст “Консулын талаарх ерөнхий ойлголт” хэсэгт дараах тодорхойлолт байна.
- “Consul” (consulere) - зөвлөх гэсэн утгатай латин үгнээс гаралтай - Консулын байгууллага, үйл ажиллагааны анхны хэлбэр эртний Грек “Проксен”, Ромд “Патрон” үүссэн. - Олон улсын худалдаа, далайн тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой. - Өөрийн улсын худалдаа, эдийн засаг, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.
Монгол Улсын олон улсын гэрээ болох 1963 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баталж, 1967 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон Консулын харилцааны тухай венийн конвенцын 5-р зүйлд мөн Консулын чиг үүргийг тодорхойлжээ. Уг конвенцод тодорхойлсон чиг үүргээс харвал консулын чиг үүрэг нь мөн л томилогч улсын иргэдэд чиглэгддэг. Тодруулбал:
5 дугаар зүйл: Консулын чиг үүрэг
Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно:
(a) томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;
(b) томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;
(c) хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх;
(d) томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох;
(e) томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх;
(f) нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх;
(g) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causa тохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;
(h) томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;
(i) хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах;
(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх;
(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах;
(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх;
(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Уг асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан “Гадаад харилцааны яамны мэдээлэл” гэх тайлбар мөн цахим орчинд түгээд буй.
Уг мэдээллийг 2024 оны 9-р сараас одоог хүртэл Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй гэсэн тодотголтой “Nyamdavaa Ravdandorj” гэх Фэйсбүүк хаягт оруулсан бөгөөд Гадаад харилцааны яамны “Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia” гэх албан ёсны хаяг тус постыг бусдадтай хуваалцжээ. Харин, одоогоор яамны Фэйсбүүк хуудаст энэ мэдээлэл анхдагч эх сурвалж болж ороогүйгээс гадна яамны албан ёсны вэб сайт нь ажиллагаагүй байна.
ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн бичсэнээр “Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулын төлөөлөгчийн газар багтана” гэжээ.
Түүнчлэн, тэрээр “Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг” гэж мөн тайлбарласан байна. Консулын харилцааны тухай конвенцын 1.1.(а) – д “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Эндээс харвал Казакстан улсын консулын газар байгуулах гэж байгаа нь манай улсад гадаад улсын консулын газар байгуулах гэж буй анхны тохиолдол биш ажээ. Түүнчлэн, БНХАУ болон
ОХУ зэрэг элчин сайдын яам нь нийслэлд буй улсууд өөр бус нутагт буюу Замын-Үүд болон Дарханд тус тус ерөнхий консулын газар ажиллуулж байгааг анхаарна биз ээ.
Харин, ийнхүү бусад улсууд элчин сайдын яамтайгаас гадна нийслэлээс бусад газар консулын газар байгуулан ажиллуулж буй практик байхад Казакстан улсаас хоёр улсын дипломат харилцааны хүрээнд Баян-Өлгий аймагт консулын газар байгуулах тухай асуудлыг “казак үндэстэн” – ий асуудал болгон буруутгаж байгаа нь бусдыг “үндсээр алагчилах” шинжтэй харагдаж байна.
Ялангуяа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” үүрэг бүхий УИХ-ын гишүүн ийнхүү алагчилсан буюу ялгаварлан гадуурхсан шинжтэй байр суурь, мэдэгдэл, тайлбар удаа дараа хийж буй нь ноцтой харагдаж байна.
Монгол Улсын олон улсын гэрээ болох Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц гэж байдаг. Уг конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2106 (XX) тоот тогтоолоор 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1966.05.03-нд гарын үсэг зурж, 1969.03.31-нд соёрхон батласнаар Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх Монгол Улсын олон улсын гэрээ болжээ.
Конвенцын I хэсгийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “арьс үндсээр алагчилах гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл, БНХАУ, ОХУ зэрэг улсын хувьд нийслэлд элчин сайдын яам нь байх хэдий ч нутаг дэвсгэрийн бусад хэсэгт консулын газар байгааг зөвшөөрсөн атал Казакстан улсын консулын газрыг ийнхүү ялгаатай авч үзэж буй нь, эсхүл ялгаатай авч үзэхийг шаардаж буй нь үндсээр алагчлах шинжтэй эсэх, улмаар хүний эрхийн ноцтой зөрчил болж Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэх эсэхийг холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй болов уу.