Монголын хамгийн анхны финтек компани болох ЛэндМН ББСБ ХК болон тээврийн салбарын тэргүүлэгч Монложистикс ХК нар нь 2026 оны 7-р сарын 3-ны өдөр тээвэр логистикийн салбарт Монголд анх удаа санхүүгийн уян хатан нөхцөл бүхий дижитал шийдлийг нэвтрүүлэхээр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эдийн засаг импортоос өндөр хамааралтай бөгөөд ДНБ-ийн 70 хувийг эзэлж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тээвэр логистикийн салбарт санхүүгийн уян хатан нөхцөл бүхий бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж, импортлогч нарт гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд шийдвэрлэх шийдлүүд дутмаг байна.
Тиймээс талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тээврийн салбарт орчин үеийн технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, илүү хурдан, хялбар, хүртээмжтэй шийдлийг санал болгож ажиллана.
ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр:
"Тээвэр, логистикийн салбар бол эдийн засгийн хөдөлгөгч гол хүчний нэг. Бид Монложистикс Холдинг ХК-тай хамтран ажилласнаар энэ салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх дараах 2 төрлийн дижитал санхүүжилтийн шийдлийг санал болгож байна. Үүнд:
1. Тээврийн төлбөрийн асуудлаа цаг алдалгүй шийдэхэд LendDy буюу ХҮССЭН ҮЕДЭЭ ХҮСЛЭЭРЭЭ төлөх боломжийг олгох BNPL үйлчилгээг санал болгож байна. Ингэснээр харилцагчид маань тээврийн төлбөрөө цаг хугацаандаа төлж, бараа хүлээн авах хугацааг хурдасгах нь бизнесийн үйл ажиллагааны эргэцийг сайжруулах чухал ач холбогдолтой.
2. Үүнээс гадна эрэлттэй үеийн бараагаа цаг алдалгүй татах, ажилчдын цалин тавих, түрээсийн төлбөр төлөх зэрэг бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэхэд FLEXI BUSINESS зээлийн шугамын эрхийг санал болгож байгаа бөгөөд энэхүү бүтээгдэхүүнээр дамжуулан гэнэтийн хэрэгцээ гарсан үед санхүүгийн асуудлаа 100% дижиталаар түргэн, шуурхай шийдвэрлэж бизнесээ өсгөх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээн онцоллоо.
Монложистикс Холдинг ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат
“Импортын барааны нийт өртгийн 20%-ийг эзэлдэг тээврийн зардал худалдааны байгууллагууд болон бараа импортлогч нарт санхүүгийн хувьд томоохон ачааллыг бий болгодог. Энэхүү ачааллыг өнөөдрийг хүртэл тээвэр логистикийн компаниуд дараа төлбөрт үйлчилгээгээр дамжуулан үүрэлцсээр ирсэн.
Харин өнөөдрөөс эхлэн Монголын тээврийн салбарт Монложистикс Групп, ЛэндМН ББСБ ХК-тэй хамтраад анх удаа илүү урт хугацааны, хэрэглэхэд хялбар, дижитал тээврийн санхүүжилтийн шийдлийг эхлүүлж байна. Энэхүү боломжийг Монложистикс Группийн нийт харилцагчдадаа түрүүлж хүргэж байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо.
Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны эхлэл болж, Монгол Улсад тээврийн болон санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих шинэ боломжуудыг нээж буй үйл явдал болж байна.
Түүнчлэн талууд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжих чиглэлээр олон төсөл, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлж, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллөө өргөжүүлэхээр тохиролцлоо.