Монгол Улсын каратэгийн залуу тамирчид Филиппин улсын Давао хотод наймдугаар сарын 29,30-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнээс нийт 20 медаль хүртжээ.
Ази тивийн орнуудаас 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож 9 алт, 8 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэх юм. Тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн улс болж, багийн дүнгээр нэгдүгээрт жагсжээ.
Монголын багийн дасгалжуулагчаар Жиованни Вирарди болон Э.Гэрэлтунгалаг нар ажиллалаа.
"JKA Mongolia"-ийн эдгээр тамирчид ката болон кумитэ гэсэн хоёр төрөлд оролцож, техникийн болон тулааны төрөлд өндөр түвшинд бэлтгэгдсэн ажээ. Тамирчдын хувийн амжилтыг харууллаа. Үүнд:
Анхлан шатны тэмцээн
- Э.Тод- кумитэ алт, ката мөнгө
- С.Цэцэнбилэг- Ката алт, Кумитэ алт
- Т. Мөнгөнзагас- Ката алт, Кумитэ хүрэл
Дунд шатны тэмцээн
- У.Билгүүн- Ката алт, Кумитэ мөнгө
- Ө.Баттүшиг- Ката мөнгө, Кумитэ хүрэл
- Э.Тэнгис- Ката мөнгө, Кумитэ мөнгө
Дунд ахисан шатны тэмцээн
- М.Сүндэръяа- Ката алт, Кумитэ мөнгө
- М.Ананд- Ката алт, Кумитэ мөнгө
Ахисан шатны тэмцээн
- Г.Ганболд- Ката алт, Кумитэ алт
- У. Номун- Кумитэ мөнгө, Ката хүрэл
Энэхүү амжилт нь Монгол Улсад каратэгийн хөгжил эрчимжиж, олон улсын тавцанд амжилттай өрсөлдөх чадвартай шинэ үеийн залуу тамирчид өдрөөс өдөрт өссөөр байгааг харуулж буй.

Эх сурвалж: JKA Mongolia