Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Япон Улсын донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын судлаач, мэргэжилтнүүдийг өнөөдөр /2026.09.02/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар санал солилцлоо.

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд холбогдох хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг онцолж, донтох эмгэгтэй хүмүүст үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг сайжруулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тус улсын үр дүнтэй туршлага, арга зүйг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.

Японы тал мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран өөр өөр хэлбэрээр илэрдэг бөгөөд донтох эмгэг нь гэр бүлийн хүчирхийлэл, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдгийг онцлов. Мөн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах үйл ажиллагааг урт хугацааны төлөвлөлтийн үндсэн дээр хэрэгжүүлж, нийгмийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол шинэчилж байх нь үр дүнтэй болохыг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд донтолтын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хоёр улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.