gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Gen Z үеийн эрчүүдийн гуравны нэг нь эхнэрүүд дуулгавартай байх ёстой гэж үздэг

Б.Нямдарь
Дэлхийд
2026-03-05
0
Twitter logo

Gen Z үеийн эрчүүдийн бараг гуравны нэг нь эхнэр нь нөхрийнхөө үгээр байх ёстой гэж үздэг нь судалгаагаар тогтоогджээ. 

Тодруулбал, шинэ судалгаагаар Gen Z үеийн эрчүүдийн 31 хувь нь эхнэр нь нөхөртөө үргэлж дуулгавартай байх ёстой гэж үздэг бол гуравны нэг буюу 33 хувь нь гэр бүлийн чухал шийдвэрийг гаргахад нөхөр эцсийн шийдвэрийг ёстой гэж үздэг гэжээ. Уг судалгаанд дэлхийн 23 мянган хүн оролцсон байна.

1997–2012 оны хооронд төрсөн Gen Z үеийн эрчүүд гэр бүлийн шийдвэр гаргалтад уламжлалт хандлага баримтлах магадлал нь 1946–1964 онд төрсөн бэби бум үеийн эрчүүдээс хоёр дахин өндөр байв. Тухайлбал, бэби бум үеийн эрчүүдийн дөнгөж 13 болон 17 хувь нь дээрх хоёр мэдэгдэлтэй санал нийлжээ.

Харин Gen Z үеийн эмэгтэйчүүдийн дунд эхнэр нөхөртөө үргэлж дуулгавартай байх ёстой гэсэнтэй санал нийлсэн нь харьцангуй бага буюу 18 хувь байсан бол бэби бум үеийн эмэгтэйчүүдийн ердөө 6 хувь нь ийм байр суурьтай байжээ.

Их Британи, АНУ, Бразил, Австрали, Энэтхэг зэрэг 29 орныг хамарсан уг судалгаа нь өнөөгийн залуу эрчүүд ахмад үеийнхнээсээ илүү хүйсийн үүргийн талаар уламжлалт үзэл баримтлалтай байх хандлагатайг харуулжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан Их Британийн "Ipso" судалгааны байгууллага болон "King’s College London"-ы "King’s Business School" дахь "Эмэгтэйчүүдийн манлайллын дэлхийн хүрээлэн" хамтран энэ судалгааг хийсэн байна. Судалгаанаас эрэгтэйчүүдийн үе хооронд хүйсийн үүргийн талаарх хандлага нэлээд ялгаатай байгааг харуулжээ.

  • Gen Z үеийн эрчүүдийн бараг дөрөвний нэг (24%) нь эмэгтэй хүн хэт бие даасан, өөртөө хангалттай харагдах ёсгүй гэж үздэг бол бэби бум үеийн эрчүүдийн дунд энэ үзүүлэлт 12 хувь байв. Харин эмэгтэйчүүдийн дунд энэ үзэл харьцангуй бага буюу Gen Z-д 15 хувь, бэби бумд 9 хувь байсан байна.
  • Бэлгийн харилцааны талаарх ойлголт ч үе хооронд их ялгаатай байна. Gen Z үеийн эрчүүдийн 21 хувь нь “жинхэнэ эмэгтэй хүн бэлгийн харилцааг өөрөө эхлүүлэх ёсгүй” гэж үздэг бол бэби бум үеийн эрчүүдийн дөнгөж 7 хувь нь ингэж боддог байна. Gen Z үеийн эмэгтэйчүүдийн 12 хувь нь энэ үзэлтэй санал нийлсэн бол бэби бум үеийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алинд нь 7 хувь байжээ.
  • Gen Z үеийн эрчүүдийн 59 хувь нь жендерийн тэгш байдлыг дэмжихийн тулд эрчүүдээс хэт их зүйл шаардаж байна гэж үзсэн байна. Харин бэби бум үеийн эрчүүдийн 45 хувь нь ингэж боддог. Энэ үзэлтэй санал нийлсэн эмэгтэйчүүдийн хувь үүнээс бага буюу Gen Z-д 41 хувь, бэби бумд 30 хувь байжээ.

Сонирхолтой нь, эмэгтэй хүн хэт бие даасан харагдах ёсгүй гэж үзэх магадлал хамгийн өндөр байсан Gen Z үеийн эрчүүдийн дунд амжилттай карьертай эмэгтэйчүүд эрчүүдэд илүү дур булаам санагддаг гэж үзэх нь ч хамгийн өндөр буюу 41 хувь байв. Харин бэби бум үеийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 27 хувь байжээ.

Судалгааны дүнгээс харахад Gen Z үеийн эрчүүд зөвхөн эмэгтэйчүүдээс төдийгүй өөрсдийн зан байдал, сонголтод ч уламжлалт хүлээлт тавих хандлагатай байгааг харуулжээ. Жишээлбэл:

  • Судалгаанд оролцсон Gen Z үеийн эрчүүдийн 30 хувь нь эрэгтэйчүүд найзууддаа “Би чамд хайртай” гэж хэлэх ёсгүй гэж үзсэн байна. Энэ нь бэби бум үеийн эрчүүдийн 20 хувь, Gen Z үеийн эмэгтэйчүүдийн 21 хувиас өндөр үзүүлэлт юм.
  • Gen Z үеийн эрчүүдийн 43 хувь нь “залуу эрчүүд угаасаа том биетэй биш байсан ч бие бялдрын хувьд хатуу чанга байхыг хичээх ёстой” гэж үзжээ. Энэ нь нийт оролцогчдын 32 хувь, Gen Z үеийн эмэгтэйчүүдийн 28 хувиас өндөр байна.
  • Мөн Gen Z үеийн эрчүүдийн 21 хувь нь хүүхэд асрах ажилд оролцдог эрчүүдийг оролцдоггүй эрчүүдээс “эршүүд биш” гэж үздэг гэжээ. Харин бэби бум үеийн эрчүүдийн дунд энэ үзүүлэлт 8 хувь, Gen Z үеийн эмэгтэйчүүдийн дунд 14 хувь байсан байна.

Та судалгааны дэлгэрэнгүйг (англи хэл дээр) ЭНД дарж хүлээн авах боломжтой. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан