gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нүүрстөрөгчийн зах зээл 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох төлөвтэй"

Б.Азбаяр
Ногоон дэлхий
2026-03-10
0
Twitter logo
Б.Азбаяр
0
Twitter logo
Ногоон дэлхий
2026-03-10
"Нүүрстөрөгчийн зах зээл 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох төлөвтэй" БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч А.Нарангаравуу

Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) 3.0 зорилтын хэрэгжилттэй холбоотой зөвлөлдөх уулзалт боллоо. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулсан ба уг төслийг эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдал, банк санхүү болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, санал авав. Хэлэлцүүлгээр, 

  • Төлөвлөгөөний төсөлд хувийн хэвшлийн санал, зөвлөмжийг тусгах,
  • Хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох,
  • Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх,
  • Төлөвлөгөөний хэрэгжилтийн бэлэн байдлыг сайжруулахыг зорьж буй.

Эдгээрийн талаар БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч А.Нарангаравуу тайлбарлалаа. 

Тэрбээр, "Юуны өмнө Үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу NDC гэж яг юу вэ, яагаад бид энэ бичиг баримтыг батлах ёстой вэ гэдэг асуултаас эхлэх нь зүйтэй байх.

Учир нь энэ нь олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой. 2016 онд дэлхий нийтээр Парисын хэлэлцээрийг баталсан. Тэгэхээр энэ хэлэлцээрийг соёрхон баталсан улс орон бүр Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, түүний зорилтыг хангах үүрэгтэй болдог.

Иймээс Парисын хэлэлцээрийн гишүүн улс бүр Үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу NDC-ээ тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах вэ, уур амьсгалын өөрчлөлтөд яаж дасан зохицох вэ гэдгээ зорилтоор тодорхойлж өгдөг гэсэн үг.

Тэгэхээр NDC гэдэг бол сайн дурын ажил биш. Энэ бол Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орнуудын хүлээсэн үүрэг гэж ойлгож болно.

Үндсэндээ NDC гэдэг нь тухайн улс орон ойрын 10 гаруй жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтуудаа тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.

Монгол Улсын хувьд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Тиймээс NDC-ийг боловсруулахдаа салбар бүрийн ойрын 10 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, төлөвлөгөөнүүдээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэсгийг нь нэгтгэж боловсруулдаг.

Энгийнээр хэлбэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг нэгтгээд үндэсний хэмжээнд тодорхойлж байгаа гэсэн үг.

Тиймээс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэдэг нь Монгол Улсын ойрын 10 жилд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр баримтлах үндсэн суурь бодлогын баримт бичиг гэж ойлгож болно.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Өнөөдөр дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын санхүүгийн механизмууд бий болсон. Хөгжиж буй улс орнууд ч ялгаагүй энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх нөөц бололцоогоо дайчлах шаардлагатай болж байна.

Мөн дэлхийн хэмжээнд Глобал стоктэйк буюу дэлхийн нэгдсэн үнэлгээ хийдэг. Энэ нь улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд авсан амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэдэг механизм юм.

Анхны дэлхийн нэгдсэн үнэлгээ 2024 оны арванхоёрдугаар сард Дубайд болсон COP28 бага хурлын үеэр хийгдсэн. Тэр үнэлгээгээр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээгээ илүү эрчимжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Мөн энэ асуудлыг зөвхөн Засгийн газар дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоо, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг.

Монгол Улсын хувьд ч мөн адил. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхгүйгээр NDC-ийн зорилтод хүрэх боломжгүй. Тиймээс хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн ихээр бий болгодог зургаан үндсэн салбарыг тодорхойлж, тэдгээр салбарт хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нарийвчлан тусгасан.

Нүүрстөрөгчийн зах зээлд хэрхэн оролцох талаар сургалтыг дөрөвдүгээр сарын эхээр хийхээр төлөвлөж байна.

Жишээлбэл банк, санхүүгийн байгууллагууд ногоон бонд гаргах, ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, олон улсын ногоон сангуудаас санхүүжилт татах боломжтой. Мөн эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүд хэрэгжүүлэх боломж бий.

Нөгөө талаас хувийн хэвшлүүд нүүрстөрөгчийн зах зээлд оролцох боломжтой. Үүнд Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлд заасан зохицуулалттай зах зээл, мөн олон улсын сайн дурын нүүрстөрөгчийн зах зээл зэрэг багтана.

Энэ чиглэлээр Монгол Улс тодорхой туршлагатай. Тухайлбал Монгол, Японы хамтарсан кредитийн механизмыг 2013 онд байгуулсан.

Энэ механизмын хүрээнд Япон улсын төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнг кредит хэлбэрээр тооцож Япон талд шилжүүлдэг.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд энэ механизмын хүрээнд нийт 13 төсөл амжилттай хэрэгжсэн. Одоогоор сүүлийн дөрвөн төслийн ялгарлын бууралтыг олон улсын хэмжээнд ITMO /Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлд орсон механизм бөгөөд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнгээ хоорондоо “шилжүүлж тооцох” боломж/ хэлбэрээр баталгаажуулах ажил эхэлж байна.

Тэгэхээр өнөөдрийн энэ уулзалтад оролцож байгаа хувийн хэвшлийнхэн гурван үндсэн зүйлийг мэдэж авах боломжтой.

Нэгдүгээрт, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн бодлогоороо ямар чиглэлд явж байгааг ойлгоно.

Хоёрдугаарт, энэ зорилтыг хэрэгжүүлэхэд өөрсдийн компани, байгууллагын хувьд ямар боломж, оролцоо байгааг тодорхойлж чадна.

Гуравдугаарт, энэ боломжийг бодит болгоход шаардлагатай санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломжууд хаана байгааг ойлгох боломжтой.

Энэ удаагийн арга хэмжээ бол зөвхөн эхлэл. Цаашид олон нийтийн хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Мөн хувийн хэвшилд зориулсан нүүрстөрөгчийн зах зээлийн талаар, түүнд хэрхэн оролцох талаар сургалтыг дөрөвдүгээр сарын эхээр хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан