gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ

Э.Энхмаа
Эдийн засаг
2026-05-10
Twitter logo

ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Тээврийн Форум ITF-2026 дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал өндөр түвшний уулзалтуудыг хийлээ.

Энэ жилийн форумд 80 гаруй улсын 1200 гаруй төлөөлөгч оролцож, тээврийн дэд бүтцийн санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, ногоон шилжилт, дижитал өөрчлөлт, олон улсын тээврийн коридорын хөгжил зэрэг асуудлыг бодлогын түвшинд хэлэлцлээ. Форумын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ХБНГУ, БНХАУ, Азербайжан Улсын тээврийн салбарын сайд дарга болон Олон Улсын Автотээврийн Холбоо IRU, Францын “Alstom” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх, транзит ложистик, дижитал шилжилт болон дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улс болон Азербайжан Улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ. Мөн Монгол Улсын Зам, тээврийн яам болон Олон Улсын Автотээврийн Холбоо IRU хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, олон улсын автотээврийн хамтын ажиллагаа, TIR системийн хөгжил, тээврийн дижитал шилжилт, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа.

БНХАУ-ын тээврийн дэд сайдтай уулзаж, хил дамнасан тээвэр, автотээврийн зөвшөөрөл, нислэгийн давтамж, логистикийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. Герман улстай төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр болон инженер техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Францын “Alstom” компанитай уулзаж,  төмөр замын автоматжуулалт, дохиоллын систем, хотын нийтийн тээврийн шинэчлэл, дэвшилтэт технологийн шийдлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсын хувьд энэхүү форумд оролцсоноор бүс нутгийн транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн шинэчлэл болон тогтвортой хөгжлийн бодлогыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг албаныхан онцолж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан