“Дилов Хутагт Сан” болон Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)-өөс хамтран хэрэгжүүлж буй “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төслийн нээлтийн арга хэмжээ маргааш (2026.05.12) Монголын Үндэсний музейд болно.
Төсөл нь Монгол, АНУ-ын төр, шашин, боловсрол, соёлын харилцаа хэрхэн үүсэж хөгжсөнийг нэрт төр, шашны зүтгэлтэн V Дилов Хутагт Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өв соёлоор дамжуулан олон нийтэд таниулах зорилготой. Мөн V Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой судалгааг дэмжихэд чиглэж байна. Төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээ зохион байгуулах юм.
Тухайлбал 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 12-ны хооронд Монголын Үндэсний Музей-д олон улсын үзэсгэлэн гарна.
Үзэсгэлэнд:
- Оуэн Латтиморын гэр бүлийн хандивласан эх гэрэл зургууд,
- Монгол Улсын Үндэсний Номын Сан-д хадгалагдаж буй Дилов Хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбоотой газрын зураг, гар бичмэлийн материалууд,
- Library of Congress, Harvard University, Yale University, Johns Hopkins University, University of Pennsylvania-ийн архив, цуглуулгад хадгалагдаж буй захидал, гэрэл зураг, эд өлгийн зүйлс, архивын баримтын хуулбарууд,
- Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой хувийн цуглуулгын үзмэрүүд,
- Орон нутгийн музейн үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.
Үзэсгэлэнг үнэ төлбөргүй толилуулна. Ташрамд мэдээлэхэд, “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төсөл нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой, Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтан хэрэгжиж байгаагаараа онцлог юм.