Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын Ломами үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ширэнгэн ойгоос хар нүүр, улбар шар, ягаандуу өнгийн уруултай сармагчны шинэ зүйл илрүүлжээ.
Судлаачид уг сармагчныг анх 2008 онд олж харсан ч бүдэгхэн ганц зураг л авч чадсан аж.
Харин 10 жилийн дараа дахин ажиглаж, олон улсын эрдэмтэд хамтарсан судалгаа хийж, дуу бичлэг, гэрэл зураг болон генетикийн шинжилгээгээр энэ нь урьд өмнө бүртгэгдээгүй шинэ зүйл болохыг тогтоожээ.
Шинэ зүйлд Colobus congoensis гэсэн латин нэр өгсөн бөгөөд энэ нь сүүлийн 75 жилийн хугацаанд Африк тивээс шинээр бүртгэгдсэн тав дахь сармагчны зүйл болж байна.
Орон нутгийн иргэд уг амьтныг "Ликвели" хэмээн нэрлэдэг бөгөөд маш ичимхий зантай, модны оройд нуугдан амьдардаг учраас ажиглахад тун хэцүү аж.
Судлаачдын үзэж буйгаар энэ зүйл зөвхөн ой модны тодорхой хэсэгт тархсан ховор амьтан бөгөөд нутгийн иргэд махыг нь ашиглах зорилгоор агнах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ.
Иймд албан ёсоор шинэ зүйлээр бүртгэж, хамгаалалтад авах боломж нэмэгдэнэ гэж үзжээ.
Эрдэмтэд цаашид энэ сармагчны тоо толгой, тархалт болон зан үйлийг илүү нарийвчлан судлахаар төлөвлөж байгаа гэв.
Эх сурвалж: ВВС