ОХУ Украины эсрэг баллистик пуужин, дроны томоохон хэмжээний цохилт өгсний улмаас найман хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотод дөрвөн хүн, нийслэл Киевт нэг өндөр настан эмэгтэй амиа алджээ.
Мөн өмнөд хэсгийн Запорожье хотод хоёр, зүүн хойд хэсгийн Сумы мужид нэг хүн тус тус амь үрэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Киевт болсон дайралтыг Оросын талаас ирсэн, хамгийн том баллистик пуужингийн довтолгоонуудын нэг гэж хэллээ. Ням гарагийн орой Хар тэнгист үр тариа тээвэрлэж явсан Туркийн эзэмшлийн ачааны хөлөг онгоц Оросын пуужинд өртөж, таван хүн амь үрэгдсэн талаар Украины тэнгисийн цэрэг мэдэгдэв.
Оросын талаас үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Украин улс Хар тэнгис дэх Оросын гурван газрын тос тээвэрлэгч, өмнөд Ставрополь хязгаарт орших гурван газрын тосны агуулахад цохилт өгснөө мэдэгдлээ. Зеленський эдгээр байгууламжийг Оросын түрэмгийллийг санхүүжүүлж буй байнууд гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украины эсрэг ойролцоогоор 1450 дайралтын дрон, 1640 гаруй тэсрэх бөмбөг, төрөл бүрийн 99 пуужин ашиглажээ. Украины зэвсэгт хүчний мэдээлснээр нийслэлийн агаарын довтолгооноос хамгаалах системүүд 41 пуужингийн 18-ыг нь устгаж, 108 дроныг замаас нь сөнөөсөн байна.