Төв Ази рүү чиглсэн дэлхийн их гүрнүүдийн геополитик болон эдийн засгийн ач холбогдол нэмэгдэж, “Төв Ази + их гүрнүүд” хэлбэрийн дипломат харилцаа идэвхжиж буй нөхцөлд Бүгд Найрамдах Киргиз Улс олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр хүндээ бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлын институцийн хөгжлийг дэмжих системтэй бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
Энэхүү бодлогын үр нөлөөг баталгаажуулсан түүхэн үйл явдал 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тохиож, Бүгд Найрамдах Киргиз Улс анх удаа 2027–2028 оны хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ.
НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд элсэхийн өмнөхөн Бишкек хот сайн хөршийн харилцааг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлж, дипломат хүчин чармайлтаа томоохон дэд бүтцийн төслүүдээр баталгаажуулж байна.
Дээд түвшний яриа хэлэлцээ ба холбоотны харилцаа
2026 оны долдугаар сарын сүүлчээр Бүгд Найрамдах Киргиз Улс бүс нутгийн хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн дээд түвшний арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев болон Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев нарын Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр холбоотны харилцааны тухай гэрээнүүд байгуулагдав. Узбекистантай байгуулсан гэрээ нь 2023 онд тунхагласан иж бүрэн стратегийн түншлэлийн бодлогын үргэлжлэл болж, хоёр талын хамтын ажиллагааг холбоотны түвшинд баталгаажуулсан бол Азербайжан Улстай байгуулсан гэрээ нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх улс төр, эрх зүйн шинэ суурийг бүрдүүллээ.
2026 оны 07 дугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровыг урилгаар Чолпон-Ата хотноо Төв Азийн
орнууд болон Азербайжаны төрийн тэргүүнүүдийн албан бус зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтад Азербайжан, Казахстан, Киргиз Улс, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын Ерөнхийлөгч нар оролцов.
Уулзалтын үр дүнд төрийн тэргүүнүүд бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нийтлэг эрмэлзлэлийг илэрхийлсэн Чолпон-Атагийн тунхаглал-д гарын үсэг зурав.
Энэхүү уулзалт нь бүс нутгийн улс төрийн итгэлцэл, харилцан уялдаа холбоог бэхжүүлэхэд Киргиз Улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж буйг нотлон харууллаа.
Төв Азийн стратегийн боломжид дэлхийн их гүрнүүдийн сонирхол эрс нэмэгдэж буй энэ үед Бишкек хотын бүс нутгийг нийтлэг ашиг сонирхолд үндэслэн нэгтгэх хүчин чармайлт нь бүс нутгийн дипломат харилцааг чанарын шинэ түвшинд гаргаж байна.
Прагматик хамтын ажиллагаа: тээврийн интеграци ба мега төслүүд
Чолпон-Атагийн тунхаглалд талууд худалдааг өргөжүүлэх, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа болон харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчин үеийн тээвэр, транзитын коридоруудыг хөгжүүлэх сонирхлоо баталгаажуулсан. Тээвэр логистикийн харилцан уялдаа холбоог сайжруулж, хилийн боомтын дэд бүтцийг шинэчилж, улсын хил нэвтрэх болон ачаа транзитын процедурийг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарал хандуулав.
Ерөнхийлөгч Садыр Жапаров уулзалтын үеэр “Хятад, Киргиз, Узбекистаны” төмөр замын бүтээн байгуулалт, эрчим хүчний хамтын ажиллагааны хөгжил, мөн Киргиз Улс, Казахстан, Узбекистаны хамтран хэрэгжүүлж буй Камбар-Атын УЦС-1 төслийн стратегийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Уулзалтад оролцогчид усны нөөцийг оновчтой ашиглах, байгаль орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, цахим шилжилт, инноваци, хиймэл оюун ухаан, сансрын технологи зэрэг асуудалд чухал ач холбогдол өгөв. Мөн талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, аялал жуулчлалын солилцоог өргөжүүлэхийн чухлыг батлав. Мөн Ерөнхийлөгч
Садыр Жапаров Төв Азийн орнуудыг зорих гадаадын иргэдэд зориулсан нэгтгэсэн аялал жуулчлалын виз нэвтрүүлэх санаачилгаа танилцуулав.
Олон улсын аюулгүй байдлыг хангахад оруулах хувь нэмэр
Чолпон-Атагийн тунхаглалд бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуусан. Төрийн тэргүүнүүд Төв Азид Энх тайван, итгэлцэл, хамтын ажиллагааны бүс байгуулагдсаныг сайшааж, цөмийн зэвсэггүй бүсийн тухай гэрээний 20 жилийн ойг тэмдэглэн, терроризм, экстремизм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа болон бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй бусад эрсдэлийн эсрэг хамтран тэмцэхийн чухлыг нотлов.
Төв Азид чиглэсэн олон улсын анхаарал өсөн нэмэгдэж буй энэ үед Бүгд Найрамдах Киргиз Улсын хэрэгжүүлж буй бодит ажил нь тус улсын дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн бэлтгэлтэй байгааг харуулж байна. Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийн хугацаанд улс орон бүс нутгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, бүс нутгийн тогтвортой байдал болон олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй байр суурь баримтлах зорилттой байна.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Киргиз Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яам