Инди хөгжим нь өвөрмөц өнгө аяс, уран бүтээлчийн бие даасан хэв маягийг илэрхийлдгээрээ онцлог. Иймээс шинэ хөгжим эрэлхийлдэг, хөгжмийн наадам, амьд хөгжмийн тоглолтыг сонирхдог залуусын дунд энэ урсгал алдартай.
Монголд ч мөн инди урсгал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, Colors, Magnolian, A-Sound, The Lemons, The Royal Heartaches зэрэг хамтлаг, уран бүтээлчид энэ хөгжмийн өнгө төрхийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.
Энэ удаа бид инди хөгжмийн ертөнц, уран бүтээлийн онцлог болон энэ урсгалын өнөөгийн өнгө төрхийн талаар INDIFEST 2026 наадмын зохион байгуулагч, Uudee’s Swashbuckling Dandies хамтлагийн ахлагч Үүдээтэй ярилцлаа.
-INDIFEST наадмын санаа танд анх хэзээ, хэрхэн төрсөн бэ?
2024 онд танил найз маань бие даасан тоглолтоо хийвэл ямар вэ гэх санааг анх гаргасан. Улмаар инди хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг, бор зүрхээрээ хичээж яваа найзуудтайгаа нийлж тоглолт хийхээр шийдсэн. Энэ үйл явдал INDIFEST наадмын эхлэл болсон гэж хэлж болно. Анхны INDIFEST наадам Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж, анхны наадам гэхэд мянга гаруй хүн үзсэн нь сэтгэлд тод үлдэж, жил бүр инди хөгжмийн наадам хийх урам өгсөн юм.
Олон жил хөгжимчнөөр ажилласан маань энэхүү наадмыг санаачлах үндэс, суурь болсон гэж бодож байна.
-INDIFEST наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн онцлог юу вэ?
Хамгийн том онцлог гэвэл АНУ, Тайланд, Буриадаас уран бүтээлчид ирж оролцоно.
Энэ жилийн наадам өмнөх жилүүдтэй харьцуулахад том төсөвтэй болж байна. Өнгөрсөн хоёр жилд нэг өдөр болсон бол энэ удаад хоёр өдөр үргэлжилнэ.
Бага төсвөөр том наадам зохион байгуулдгаараа INDIFEST онцлогтой.
-Наадамд оролцох уран бүтээлчдээ ямар шалгуураар сонгодог вэ?
Нэгдүгээрт, уран бүтээлчийн хичээл зүтгэлийг хардаг. Өөрсдийн дуугаа гаргах гэж хөдөлмөрлөж, хичээж байгаа уран бүтээлчийг дэмжихийг зорьдог.
Хоёрдугаарт ямар төрөл жанраар уран бүтээл туурвиж байгаа нь нөлөөлдөг.
-Наадамд оролцуулах олон улсын уран бүтээлчдээ ямар шалгуур тавьдаг вэ?
Миний хувьд наадамд оролцох зочин болон онцлох уран бүтээлчдийг сонгодог. Тиймээс өөрийн мэдрэмжээ дагаж, сонсох дуртай уран бүтээлчээ урих нь олон.
Гэсэн ч инди хөгжимд дурлагчдад зориулсан наадам учир уран бүтээлийн жанр, зам тээврийн нөхцөл байдал, гаднын уран бүтээлчдийн цаг, боломж, уран бүтээлчдэдээ өгөх үр шимээс хамаарч эцсийн сонголт тодорхой болдог.

-Монголын инди хөгжмийн салбар сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Миний харж буйгаар сүүлийн жилүүдэд инди хөгжмийн урсгалд татагдаж, дурлаж байгаа сонсогчдын тоо нэмэгдэж байна. Залуу үеийнхэн шинэ хөгжмийн урсгалыг дэлгэрүүлж, нийтэд таниулах нь түгээмэл байдаг шүү дээ. Тиймээс инди хөгжмийн урсгалыг Gen Z үеийнхэн түлхүү сонсож, “тренд” болгож байна.
Сүүлийн үед hyperpop (поп хөгжмийн үндсэн аялгуунд электрон хөгжим, хүчтэй дууны эффект, дуучны хоолойг өөрчилж болдог) гэх сонирхолтой дуугаралттай урсгал улам хүчтэй хөгжиж байна.
-Энэ жилийн наадам ашиг олох зорилготой юу, соёл түгээх үү?
Үнэнийг хэлэхэд ашиг олмоор л байна. Гэхдээ чадахгүй байх. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил хөгжимчнөөр ажиллаж байна. Мөнгө олох боломж маш бага байдаг. Тиймээс наадам маань залуу уран бүтээлчдэд танигдах, шинээр уран бүтээл туурвих боломж нээх зорилготой. Наадамд гаднын уран бүтээлчид оролцох учир соёлын солилцооноос гадна амьд хөгжмийн наадам үзэх соёлыг түгээн дэлгэрүүлнэ гэж харж байна.
-INDIFEST таван жилийн дараа ямар хэмжээний наадам болсон байгаасай гэж хүсэж байна вэ?
Би энэ наадмыг цомхон байлгах дуртай. Мөнгө олох гэхээсээ илүү уран бүтээлч, сонсогчид хоорондоо нарийн холбоо үүсгэх нандин газар байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ таван жилийн дараа Монгол шилтгээнд хийх ч юм билүү. Хэн мэдэх билээ.
INDIFEST-тэй холбоотой мөрөөдөл цөөнгүй бий. Одоогоор ойрын хоёр жилээ төлөвлөж байна.
Зөвхөн инди урсгалын сүнсийг ойлгож, сонсож, хайрладаг хүмүүс зорьж ирдэг, цуглардаг, гадаадаас олон уран бүтээлч оролцохыг хүсдэг наадам болгохыг зорьж байна.
- Бие даасан тоглолт хийлгүй, яагаад хөгжмийн наадам зохион байгуулах болов?
Би хүмүүсийг сонирхлоор нь хооронд нь холбож, нэгтгэх дуртай. Би дуулах, хөгжим тоглохоосоо гадна хөгжмийг мэдэрч, аялгуу бүрийг нь ялгаж сонсох чадвартай гэж өөрийгөө боддог. Хүний бүтээлч сэтгэлгээ, чин сэтгэлээсээ юманд хандаж байгааг харах, үнэлэх дуртай. Тийм болохоор инди хөгжимд дурлагчид цуглардаг наадам зохион байгуулахаар шийдсэн.
-Хэзээнээс урлагт дурлав?
Анх 12 настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан. 13 насандаа рок-н-ролл урсгалд дурлаж одоог хүртэл хөгжимтэй холбоотой явж байна. Хөгжмийн коллежид сурч байгаад Монголдоо ирж найзуудтайгаа “Something’s Brewing” гэх хамтлаг байгуулж, рок-н-ролл, блюз урсгалаар гитар тоглодог байсан. Мөн Magnolian хамтлагт хөгжимчнөөр ажиллаж байсан.
2019 онд анх Play time-д хамтлагаараа оролцсон. Гадаадад болдог хөгжмийн наадамд олон удаа оролцсон. 2024 онд анхны цомгоо гаргасан ба одоо 2 дахь цомгоо гаргахаар ажиллаж байна.
-INDIFEST наадмын талаар мэдээлэл өгсөн Танд баярлалаа.