Өчигдөр буюу наймдугаар сарын 13-нд Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлаас БНСУ-ын чиглэлд олон улсын анхны захиалгат нислэг үйлджээ.
Тус нисэх буудал энэ оны долдугаар сарын 18-нд Япон Улсаас олон улсын анхны шууд нислэгийг хүлээн авсан юм.
“Гурвансайхан” нисэх буудлын дарга Х.Батболд “Цаашид Гурвансайхан нисэх буудлын олон улсын нислэгийг тогтмолжуулах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн өргөтгөх чиглэлээр ажиллаж, Өмнөговийг олон улсын аялал жуулчлалын шууд нислэгийн шинэ төв болгох зорилт тавин ажиллана” гэв.
Эх сурвалж: Зам, тээврийн яам