Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлүүллээ.
Тэрээр өдөрт дунджаар 35 км зам туулж 12 хоногийн хугацаанд Эрдэнэт хотод хүрнэ гэж тооцоолжээ. Жүжигчин өсвөр насандаа хөнгөн атлетикаар хичээллэж, гүйлтийн спорт сонирхдог байсан нь энэхүү томоохон зорилгыг хэрэгжүүлэх шалтгаан болсон.
Ш.Мөнхбаяр энэ санаагаа анх 2025 онд гаргажээ. Түүний хувьд энэ нь зөвхөн спортын сорилт биш харин гэр бүл, дурсамж, амьдралын үнэт зүйлстэй нь холбоотой онцгой утга учиртай аялал болох аж.
"Хоёр хүүдээ хөдөлмөрч, тууштай байх үлгэр дуурайлал үзүүлэхийг хүссэн. Бас надад өөр нэг гүн шалтгаан бий. Би аавыгаа өөд болсноос хойш 21 жилийн дараа анх удаа түүний газар дээр очих гэж байна" хэмээн ярилаа.
Тэрээр Улаанбаатараас Эрдэнэт хүрэх замдаа нийт таван тусгай нэвтрүүлэг бэлтгэж, зам дагуух долоон суурин газраар дайран өнгөрөх юм. Тэндэхийн хүмүүсийг энэхүү аялалд хамт нэгдээсэй хэмээн уриалсан.
Энэхүү холын зайн гүйлтийн бэлтгэлийг мэргэжлийн түвшинд хангах зорилгоор Монголын хөнгөн атлетикийн холбооноос дасгалжуулагч томилон ажиллуулж байгаа бөгөөд бэлтгэл сургуулилт хангалттай хийсэн гэдгийг онцлов.
Ш.Мөнхбаярын гэргий Б.Сүйхцагаан нөхрийнхөө шийдвэрийг анх сонсоод эргэлзэж байсан ч өнөөдөр хамгийн том дэмжигч нь болжээ.
Тэрээр "Анх нөхөр маань Эрдэнэт хүртэл гүйнэ гэхэд үнэхээр итгээгүй. Харин ярьж байсан зүйлс нь бодит ажил болж эхлэхэд л итгэсэн. Хамгийн гол нь эрүүл мэнд учраас энэ тал дээр бүх талаар нь дэмжинэ. Улаанбаатараас гарахад нь үдэж өгнө. Замд нь хэд хэдэн удаа очиж эргэнэ. Зорьсон газартаа саад бэрхшээлгүй, эрүүл саруул хүрч очоосой гэж хүсэж байна" гэсэн юм.
Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан энэхүү 400 км-ийн гүйлт нь зөвхөн тэсвэр хатуужлын сорилт бус, аавдаа хүрэх хүүгийн сэтгэл, хүүхдүүддээ үлдээх үлгэр дуурайлал, мөрөөдөлдөө үнэнч байх хүний тэмүүллийн бэлгэдэл болж байна.
Б.Энэрэл