АНУ болон Ираны талууд дайныг зогсоох, АНУ-ын Иранд тавьсан тэнгисийн бүслэлтийг цуцлах мөн Ормузын хоолойг эргэн нээх зэрэг хэлэлцээрт хүрснээ мэдэгдлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт цахим хуудастаа “Иран улстай хийх хэлэлцээ бүрэн дууссан” хэмээн бичжээ.
Түүний мэдэгдлийн дараахан энхийн хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф тохиролцоо хийгдсэнийг баталсан байна.
Талууд баасан гарагт Швейцар улсад очиж, харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Талуудын хооронд хийж буй санамж бичгийн хүрээнд Ливан дахь мөргөлдөөнийг ч зогсоохоор тусгасан байна.
Тодруулбал Шарифын мэдээлснээр санамж бичигт “Ливаны нутаг дэвсгэрийг оролцуулан бүх фронт дахь цэргийн ажиллагааг нэн даруй, бүр мөсөн зогсоох” заалт багтсан байна.
Израил болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн мөргөлдөөн нь хэлэлцээний хамгийн маргаантай асуудлуудын нэг байсан юм.
Түүнчлэн хамгийн чухал асуудал болох Ираны цөмийн хөтөлбөрийг дараагийн шатны хэлэлцээгээр шийдвэрлэхээр болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ Ираны баяжуулсан ураны нөөцийг устгаж, цөмийн хөтөлбөрийг нь бүрэн зогсоохыг зорьж байгаа аж.
Трамп баасан гарагт хэлэлцээнд гарын үсэг зурж, Ормузын хоолойг эргэн нээгдэх тухай мэдэгдсэний дараа Брент төрлийн газрын тосны үнэ дөрвөн хувиар буурсан байна.
Эх сурвалж: Reuters