gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэтхэгээс тусгай нислэгээр Монголд түр авчирсан ховор эрдэнэд иргэд мөргөх боломжтой

Г.Тэгшсүрэн
Нийгэм
4 цаг 51 минутын өмнө
Twitter logo

Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра (Шаарийбудраа),  Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын ринсрэлийг Монголд авчирч МБШТӨВ Гандантэгчэнлин Хийдэд залжээ. 

Буддын шашны нэн хүндтэй, ховор нандин энэхүү олдворыг Монголд залах хүсэлтийг Гандантэгчэнлин хийдээс гаргасан бөгөөд ринсрэлийг өчигдөр (2026.05.30) Энэтхэгийн агаарын хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт авчирч, Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд залсан. Ринсрэлийг 10 хоног залах юм байна. 

Энэ талаар МБШТӨВ Гандантэгчэнлин Хийдийн Дашчойннпэл дацангийн лам, гэвш С.Түвдэнцэрэн “Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас бурхан багшийн алдарт хоёр шавь Шаарийбудраа, Монголжийвуу хоёрын ариун нандин ринсэлийг залж, сүсэгтэн олон монголчуудад мөргөх боломжийг олгож байна.

Шаарийбудраа, Монголжийвуу нарыг Бурхан багшаас хэдэн сарын өмнө түрүүлэн нирваанд одсон гэж үздэг. Тэдний чандраас гарсан гайхамшигт ринсел эрдэнийг залж ирээд байна. Үүнд сүсэглэн биширч мөргөхөд бидний зүрх сэтгэлд байгаа адис жанлав, ач ивээл буяныг сэргээж сэтгэл санаа ариусахад маш их хүчин нөлөө үзүүлдэг гэж судар номд заасан байдаг.

Ийм ховор шүтээнийг түр залж буй тул монголчууд маань зорьж ирж сайн сайхан бүхнээ даатгаж мөргөөрэй” гэжээ.

РИНСРЕЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ талаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам асан Д.Чойжамц “Бурхан багш болон бурханы шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гаргадаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйлийг ринсрэл гэдэг. Сувдан хэлбэртэйгээс гадна шүдний, ясны гэх мэт ринсрэлүүд байдаг. Номын их багш нарын шарил биенээс ринсрэл гарч үржин арвижиж байгаа нь тэдний гэгээрлийн өндөр түвшинд хүрсний илрэл болдог.

Иймд эрдэнэнийн ринсрэл шүтээнийг үзэж, түүнд мөргөснөөр бурхан багш тэргүүтэй агуу номын багш нартай номын гүн барилдлага тогтоохын ховор боломж бүрдэнэ. Эдгээр ариун ринсрэл шүтээнүүд нь үнэлж баршгүй нандин өв учир ихэвчлэн улс гүрэн улсын хамгаалалтад авдаг учиртай” гэж тайлбарласан байна. (Эх сурвалж: https://www.buddhism.mn/

Архант Сарипутра (Шаарийбудраа),  Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын тухай: 

Буддын шашинд тэднийг Буддагийн хамгийн ойрын хоёр их шавь, билэг ухаан ба бясалгалын төгс жишээ гэж хүндэтгэдэг. Тиймээс тэдний ринсрэл буюу ариун шүтээнийг залах нь Буддын шашинт орнуудад гүн хүндэтгэлтэй үйл явдалд тооцогддог.

Сарипутра (Шаарийбудраа): Буддын шашинд оюун билгийн дээд шавь, тайван, ухаалаг, номч мэргэн гэж алдаршсан. Буддагийн “баруун гарын шавь” гэж ихэвчлэн дүрслэгддэг.

Архант Маудгальяна (Монголжийвуу): Ид шид, бясалгалын чадлын дээд шавь гэж алдаршсан. Буддагийн “зүүн гарын шавь” гэж ихэвчлэн дүрслэгддэг. Шаарийбудраатай багаасаа дотнын найз байсан бөгөөд Буддагийн сургаалд хамтдаа даган орж, эрхэм шавь нар нь болсон гэдэг.

Тэд Буддагаас хэдэн сарын өмнө нирваан дүрийг олсон гэж түүхэнд өгүүлдэг. Чандраас нь эрдэнийн мэт хатуу жижиг талст гарсан бөгөөд үүнийг ринсрэл гэж нэрлэдэг. Эдгээрийг олон зуун жилийн турш шүтээн болгон хадгалж ирсэн бөгөөд Буддын түүхийн чухал олдвор гэж үздэг байна. Буддын их хоёр шавийн ринсрэлийг өмнө нь зөвхөн 2024 онд Таиландад залж байсан бол хоёр дахь удаагаа Монголд авчирч буй нь энэ аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс хүлээн авах боломжтой. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан