Зах зээлд бизнесийн амжилт, өрсөлдөөнийг зөвхөн бүтээгдэхүүний чанар, үнэ, борлуулалт, орлогоор хэмжихээ больжээ. Харин хүний эрх болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөөр нь үнэлэх хандлага эрчимжиж байна.
Учир нь бизнесийн үйл ажиллагаа зөвхөн хэрэглэгчид төдийгүй ажилтан, нийлүүлэгч, орон нутгийн иргэд, хүрээлэн буй орчинд шууд нөлөөлдөг. Тухайлбал, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, ялгаварлан гадуурхалтгүй ажлын байр бүрдүүлж чадсан эсэх, нийлүүлэлтийн сүлжээндээ хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй эсэх нь хүний эрхийн асуудалд тооцогдоно. Харин үйлдвэрлэлийн хаягдал, усны хэрэглээ, агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийн ялгарал зэрэг нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжүүр болдог.
Эдгээр шалгуурыг Монголын бизнесийн орчинд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Хариуцлагатай бизнесийн тухай ярих үед олон улсын стандарт, аудит, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг ойлголтууд хамгийн түрүүнд хөндөгддөг. Харин эдгээрийг бодит үйлдвэрлэлтэй хэрхэн холбож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг вэ гэдэг нь илүү чухал асуудал юм. Энэ талаар "Траст Трейд" ХХК-ийн төлөөллүүдтэй ярилцлаа.
"Траст Трейд" ХХК-ийн Менежментийн зөвлөх Р.Сансармаа бидэнд компанийнхаа менежментийг хэрхэн удирдаж ирсэн талаар танилцуулав.

"Хариуцлагатай бизнесийн тухай ярих үед олон улсын стандарт, аудит, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг ойлголтууд хамгийн түрүүнд хөндөгддөг. Харин эдгээрийг бодит үйлдвэрлэлтэй хэрхэн холбож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг вэ гэдэг нь илүү чухал асуудал юм. Энэ талаар "Траст Трейд" ХХК-ийн төлөөллүүдтэй ярилцлаа.

"Бид анх 2000 онд гахайн аж ахуйн чиглэлээр компаниа үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед бодлогын алдаанаас шалтгаалаад гахайн аж ахуй маань оршин тогтнох боломжгүй болсон ч бид оролдлогоо хаяагүй. Яаж түүхий эдээ дотооддоо чанартайгаар бэлтгэх вэ гэдэг бодлогоо лавшруулаад, ухрах стратеги баримталсан. Тэгээд хиам хийх махаа яаж цэвэрлэх вэ гэдэгт төвлөрсөн. Бидний энэ сууж байгаа байр бол махны үйлдвэрийн суурь. Үйлдвэр маань хангалттай том хэмжээний хөргүүр, зай талбайтай бөгөөд олон улсын стандарт жишигт нэлээн нийцсэн.
Ухрах стратеги баримталж явсаар махыг зөвхөн гулуузаар нь авч ирээд, ялгаж ангилаад байх нь чухал биш, эрүүл малаас л чанартай мах гарах юм байна гэдгийг олж харсан. Янз бүрийн идээ буглаатай, өвчний шинж тэмдэгтэй малыг төхөөрсөн л бол махыг нь сайжруулах боломжгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд 2023 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр мал төхөөрөх үйлдвэрийг ашиглалтад оруулсан.
Үйлдвэрт нийслэлийн харьяат мал эмнэлгийн нэгж ажиллаж эхлээд малын эмч нар хяналтаа хийгээд өвчтэй байна уу, догол байна уу зэргээр шалгадаг болсон. “Халал” стандартынхаа хүрээнд бүр зодуурын шарх сорви байгаа эсэхийг ч үздэг. Эдгээр үл тохирлуудын нэг нь л байвал буцаадаг. Тэр бүү хэл тээвэрлэлтийнхээ явцад ядарсан байвал төхөөрөх ёсгүй гэдэг.
Мөн 2022 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын хүнсний холбооны хамтарсан "Хүний эрхийн түргэвшилсэн шинжилгээ"-нд хамрагдаж, зургаан сарын турш хяналт хийлгэж, зөрчлүүдээ залруулсны үр дүнд манайх Бангкок Азийн шилдэг туршлагатай компани, Хүний эрхийг дээдлэгч байгууллага гэдэг өргөмжлөл авсан.

Хүний эрхийн үзүүлэлт, аудитын үнэлгээ зөвхөн бодлогын баримт бичиг, стандартын шаардлагаар хэмжигдэхгүй бөгөөд ажилтнуудын өдөр тутмын ажиллах орчин, хөдөлмөрийн харилцаа, байгууллагын соёлд хэрхэн тусаж байгаагаар бодитоор илэрдэг аж. Энэ талаар "Траст Трейд" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Д.Отгончимэг тайлбарлалаа.
-Ажилтныхаа эрх ашгийг хангаж чадахгүй бол сайн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг зураглал харагдаад байна. Энэ хүрээнд ямар бодлого баримталж, ямар стандарт мөрдүүлдэг вэ?
- Манай хангасан FSSC 22000 гэдэг стандартын шаардлагад хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа ажилтны сэтгэл зүйн асуудлыг тусгадаг. Өөрөөр хэлбэл, хүнс үйлдвэрлэгч хүний сэтгэл зүй эерэг байх нь хэрэглэгч хүнсээ хэрэглэхэд илүү сэтгэл ханамжтай, шим болох нөхцөлийг бүрдүүлдэг гэж үздэг.
Мөн манайх Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бодлого, ажилтны ёс зүйн бодлогын дүрэмдээ шингээж өгсөн. Ингэснээр ажилтан бүр эрх тэгш, ялгаварлан гадуурхалгүй, дарамт шахалтгүй, бэлгийн дарамтгүй, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах ёстой гэх өнөөх стандартаа хангаж буй хэрэг.
Өмнө нь заавал хурлаар ярьж, эсвэл ямар нэг албаны даргаар дамжуулж асуудлаа шийдүүлдэг байсан бол одоо бид ажилтнуудынхаа санал, хүсэлт, гомдлыг нээлттэй авч эхэлсэн. Ингэхдээ нэрээ нууцлах бүрэн боломжтой байдаг.
-Ажилтнуудынхаа жендэрийн харьцааг хэрхэн хангаж байна вэ?
-Манай бүтэц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамд ажилтныг хүйсээр ялгахгүй гэж заасан. Ажил олгогч талаас ярилцлага хийх баг хүртэл хүйсийн тэнцвэрийг хангаж байх ёстой. Мөн ажлын зард хүртэл хүйс заадаггүй. Манай ажилтнуудын хүйсийн харьцаа бараг тэнцүү. Нийт 254 ажилтны 113 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй.
Тэгвэл, "Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэх хаягдал, усны хэрэглээ, бохирдол зэрэг асуудлыг хэрхэн зохицуулж байгаа нь өнөөдөр компанийн тогтвортой хөгжлийн үнэлэмжийг тодорхойлох нэг гол үзүүлэлт болсон" тухай "Траст Трейд" ХХК-ийн Мал эмнэлгийн албаны дарга Х.Сувдмаа ярилаа.
-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс гарч буй органик хаягдлыг ариун цэврийн өндөр хяналт дор устгах эсвэл дахин боловсруулах ёстой байдаг. Танайх үйлдвэрээс гарч буй хатуу болон шингэн хаягдлаа хэрхэн ангилж, ямар технологиор боловсруулж байна вэ?
-Боловсруулах болон төхөөрөх үйлдвэр маань өөр, өөр газарт байрладаг. Хог хаягдлын менежмент нь байгаль орчны төлөвлөгөөнд хамаардаг. Хог хаягдлаа хэрхэн боловсруулах, хөрс, ус, агаарт үзүүлэх нөлөөллийг хэрхэн үнэлж, шинжлэх вэ гэдэг нь энэ хэсэгтээ багтаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд дайвар эрхтэн нь махнаас ч илүү шим тэжээллэг, уураглаг юм биш үү гэдэг судалгаанууд нийгэмд дэлгэрсэн. Улмаар бид дайвар бүтээгдэхүүнээ элэг, бөөр, зүрх гэсэн төрөл тус бүрээр нь шошголон савладаг болсон. Өөрөөр хэлбэл, дайвар бүтээгдэхүүний хаягдалгүй болчихож байгаа юм.
Ингээд цор ганц хаягдал маань малын яс. Малын ясаар био аюулгүй бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа. Эл үйлдвэр ашиглалтад орчихвол боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлд бодлого баримталж байна.
Био хаягдлаас гадна бид орчны бохирдлоо хянадаг. Төхөөрөх үйлдвэрийнхээ хажууд гаражийн хэсэгтээ ус цэвэрлэх байгууламж барьж байгаа. Энэ нь хэрэглээнээс гарсан бохир усыг 2-3 дамжлагаар шүүн цэвэршүүлээд саарал ус гаргана. Мөн байгаль орчны тэнцвэртэй байдалд анхаардаг учраас үйлдвэрийн эргэн тойронд маш сайн зүлэгжүүлж, мод тарьдаг. Тэгэхээр шүүсэн саарал усаараа хамгийн эхэнд мод, зүлгээ усална.
-Стандартад нийцсэн боловсруулалт хийхийн тулд мөрдөн мөшгөх тогтолцоотой малын махыг татдаг байх нь. Тогтвортой нийлүүлэгчидтэй болсон уу. Ер нь малчидтайгаа хэрхэн хамтарч байна вэ?
-Бид бэлтгэн нийлүүлэгчээ сонгохдоо аль болох ченжээр дамжуулах биш малчидтайгаа шууд хамтрах зарчимд тулгуурладаг. Ингэж ажлыг хэрэгжүүлэхэд мал эмнэлгийн цахим систем хамгийн их дөхөм болсон. "... аймгийн ... сумын ... хот"-оос ирсэн мал гэх зураг, мэдээлэл нь малчинтай холбоо барих дугаартайгаа байдаг.
Мөн бид орон нутагт ажиллаж, ямар стандарт, яаж хэрэгжүүлдэг талаараа малчидтайгаа уулзаж, сургалт хийдэг. Үүнээс гадна малчид үйлдвэрт ирээд малыг төхөөрч, боловсруулдаг шат дамжлага бүрийг нүдээр харах боломжтой. Ингэснээр илүү сайн ойлголттой болдог. Одоогоор манайх 1000 гаруй тогтвортой нийлүүлэгчтэй .
"Траст Трейд" ХХК-ийн туршлагаас харахад хүний эрх, байгаль орчны хариуцлага, олон улсын стандартын хэрэгжилт нь тус тусдаа зорилго бус, харин цогц тогтолцоо болж үйл ажиллагаанд нь шингэжээ. Энэ нь нэг компанийн туршлага гэхээс илүүтэй бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварын шинэ хэмжүүрийн бодит жишээ юм.
Худалдан авагчдын зан төлөв ч мөн энэ өөрчлөлтийг баталгаажуулж байна. Хэрэглэгчид зөвхөн үнэ, амт, чанарыг харьцуулахаас гадна тухайн бүтээгдэхүүн, компани нь байгаль орчин болон нийгэмд ямар нөлөө үзүүлж байгааг харгалзан сонголтоо хийдэг хандлага улам хүчтэй болжээ.Тухайлбал,
24 настай, эмэгтэй хэрэглэгч: Ус худалдан авахдаа дахин ашиглагддаг, дахин боловсруулах боломжтой сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг бусдаас түрүүлж сонгодог. Миний хэрэглээнээс гарсан хог хаягдал байгальд хаягдахгүй, дахин боловсруулж байна гэдэг бол нэг талдаа сэтгэл ханамжийг өсгөдөг.
40 настай, эрэгтэй хэрэглэгч: Компанийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, хариуцлагатай байдал нь сонголтод нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компаниас хариуцлагатайг нь сонгохыг хичээдэг.
46 настай, эмэгтэй хэрэглэгч: Би шингэн хүнс худалдан авахдаа дахин боловсруулалтын боломжийг хардаг бөгөөд байгальд ээлтэй шийдэлтэй бүтээгдэхүүнийг тогтмол сонгодог. Жишээлбэл, "Монос хүнс" ХК-ийн "Экос" усыг тогтмол хэрэглэдэг. Хүмүүс хэт нимгэн савлагаатай гэж шүүмжлээд л байдаг юм. Гэхдээ гол нь дахин боловсруулж, хог гаргахгүй байгаа нь илүү чухал.
Хэрэглэгчдийн энэхүү хандлага нь зах зээлийн өөрчлөлтийг хамгийн бодитоор илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл бизнесийн хариуцлага, байгаль орчны нөлөөлөл, хүний эрхийн асуудал нь зөвхөн бодлогын түвшний ойлголт биш, харин өдөр тутмын худалдан авалтын шийдвэрт шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ.
Ингэснээр компаниудын өрсөлдөөн зөвхөн бүтээгдэхүүн дээр бус, харин хэрэглэгчийн итгэл, хүлээлт, үнэлэмж, хариуцлага дээр тогтдог шинэ нөхцөл бүрэлдэж байна.