Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 4-ний өдөр УИХ-д ирүүлжээ.
Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2026.06.09/ хуралдаанаар Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явуулахаар тогтсон байна.
Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томиллоо. Сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс өнөөдрөөс эхлэн нээлттэй хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 22-ны 17.30 цаг хүртэл бүртгэнэ.