АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Төлөөлөгчдийн танхимын хороонд мэдүүлэг өгөхдөө Жефри Эпштэйний гэмт хэргүүдийн талаар “ямар ч ойлголтгүй буюу огт мэддэггүй байсан” гэжээ. Мөн тэрбээр ерөнхийлөгч Доналд Трампыг талийгаач гэмт хэрэгтэнтэй өмнө нь холбоотой байсан асуудлаар тангараг өргөн байцаалт өгүүлэхийг хууль тогтоогчдоос шаардсан байна.
Хиллари Клинтон “Үнэн ил болоосой гэж хүсэж байна” хэмээн тэр Эпштейнийг шалгаж буй Конгрессын хороонд хаалттай хаалганы цаана хэдэн цагийн турш мэдүүлэг өгснийхөө төгсгөлд хэлжээ. Харин түүний нөхөр, ерөнхийлөгч асан Билл Клинтон баасан гарагт мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Тэд эхэндээ хорооноос зарлан дуудах бичгийг улс төрийн зорилготой хэмээн үзэж эсэргүүцсэн ч Конгрессыг үл хүндэтгэсэн хэрэг үүсгэх магадлалтай болсон тул мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ. Эхнэр нөхөр Клинтон болон Трамп бүгд Эпштейнтэй холбоотой ямар нэг буруутай үйлдэл хийснээ үгүйсгэдэг.

Пүрэв гарагт Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны гишүүдтэй зургаан цаг ярилцсаны дараа Клинтон хэвлэлийнхэнд “Мэдүүлгийг олон нийтэд нээлттэй болгоогүйд сэтгэл дундуур байна. Тэгсэн бол би та нарт ингэж тайлбарлах шаардлагагүй байх байлаа” гэжээ.
Билл Клинтон Эпштейний гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан, мөн 20 жилийн өмнөөс түүнтэй харилцаагаа тасалсан гэж мэдэгдсэн. Тэр ерөнхийлөгчийн албаа өгсний дараах буяны үйл ажиллагаатай холбоотойгоор холбоо тогтоосон бөгөөд түүнтэй холбогдож байсандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ.
“Тэдний гэмт явдлын талаар би ямар ч ойлголтгүй байсан. Би ноён Эпштейнтэй тааралдаж байснаа санахгүй байна. Би түүний онгоцоор нисэж байгаагүй, арал, гэр, оффист нь ч очиж байгаагүй. Үүн дээр нэмэх зүйл надад алга” гэжээ.
Тэрээр мэдэгдэлдээ Төлөөлөгчдийн танхимын хороог Трампыг шууд тангараг дор байцаахыг шахсан бөгөөд Эпштейний файлуудад Трампын нэр олонтаа гарч байгааг дурдсан байна. Клинтонуудын нэр ч мөн файлуудад олонтаа гардаг. Гэхдээ Хууль зүйн яамны сая сая баримтад нэр дурдагдсан нь ямар нэг буруутай үйлдэл хийснийг илтгэнэ гэсэн үг биш юм.

Пүрэв гарагт Хиллари Клинтоны мэдүүлгийн үеэр авсан зургийг нь хэн нэгэн авч, алдагдсанаас болж хаалттай хуралдааныг түр зогсоожээ. Хорооны Ардчилсан намын гишүүд Колорадо мужийн Конгрессын гишүүн Лорен Боэберт энэхүү зургийг авч нийтэлсэн нь “дүрэмд огт нийцэхгүй” гэж мэдэгдсэн байна.
Боуберт уг зургийг мэдүүлэг эхлэхээс өмнө авсан гэжээ. Клинтон дараа нь Боубертийн үйлдлээс болж баг нь сонсголыг түр зогсоож, хууль тогтоогчид бусад дүрмийг зөрчихгүй байхыг сануулсан байна.
Эх сурвалж: BBC