gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд 664 мянган ам.доллар зарцуулна

А.Анужин
Нийгэм
2026-03-24
Twitter logo

Өнөөдөр (2026.03.24) "Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих" нь төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөл нь Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжих бөгөөд "Японы хүүхдийг ивээх сан" төслийг хэрэгжүүлнэ.

“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн зорилго нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, цаг алдалгүй шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх тогтвортой, хүртээмжтэй, тэгш хамруулах тогтолцоог бий болгох юм.

Монгол Улсад бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ хязгаарлагдмал хэвээр байна. Олонх эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийн хөгжлийн эрт үзлэг, шинжилгээний талаар хангалттай мэдлэггүй байдаг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэг, хороо зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд эрт үеийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чадавх, нөөц дутмаг байдаг.

Монгол Улсын Засгийн газар 2021 онд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэгийг сайжруулах зорилгоор хамтарсан журмыг баталсан. Гэсэн хэдий ч салбар хоорондын уялдаа холбоо хангалтгүй, чадавх сул, дэд бүтэц хангалтгүй зэрэг шалтгаанаас үүдэн хэрэгжилтийн шатанд тодорхой хүндрэлүүд байсаар байна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара : Өнөөдөр 2025 оны санхүүгийн жилийн Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрөө хэрэгжих төсөлд гарын үсэг зурсандаа баяртай байна.

Японы хүүхдийг ивээх сан нь 2024 оны санхүүгийн жилийн Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн хүрээнд тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилийн хугацаанд Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх болон бүтцийн оролцоог сайжруулах хэлбэрээр ажиллаж ирсэн билээ.

Энэ удаад батлагдаж буй хоёр дахь төсөл нь өмнөх төслийг оролцуулан, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны үргэлжлэл хэлбэрээр хэрэгжинэ. Мөн орон нутагт хөгжлийн дэмжлэг үзүүлж буй гол байгууллагууд болох өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлнэ.

Үүний хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Санд нийт 664,555 ам.долларын санхүүжилтийг олгох юм. Миний бие өнгөрсөн онд Баянзүрх дүүрэг дэх зорилтот өрхийн эрүүл мэндийн төв болон цэцэрлэгүүдээр зочилсон. Тус төслөөр шинээр тохижуулсан хүүхэд хөгжлийн танхим, ариун цэврийн өрөө, шатны хажуугийн налуу болон төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал зэрэгтэй танилцсан. Аль ч байгууллагуудын хувьд ажилчид нь өдөр тутамдаа хүчин чармайлт гарган, тухайн анги танхим, тоног төхөөрөмжүүдийг  үр дүнтэй ашиглаж байсан тул үүгээр төслийн үр дүнг дахин нэвчүүлж чадсан.

Мөн саяхан энэ онд хэрэгжиж буй нэгдүгээр жилийн төслийн хүрээнд холбогдох талуудыг оролцуулсан санал солилцох уулзалт зохион байгуулагдсан. Тус уулзалтад уг төслийн үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцаж, ирэх жилийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор оролцогч талуудын хооронд үр дүнтэй санал солилцсон гэж дуулсан.

Хоёр дахь жилийн төсөлд хамрагдсан байгууллагууд өмнө нь төсөлд хамрагдаагүй байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлж, хуримтлуулсан туршлага болон мэдлэгээ хуваалцахаар төлөвлөж байгаа гэж ойлгож байгаа.
Иймд энэхүү төсөл цаашид тогтвортой, өргөжин хөгжих байдлаар хэрэгжинэ гэж найдаж байна" гэв.

Хүүхдийг Ивээх Сан нь өрхийн эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн салбар комисс болон цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эцэг эх, олон нийт, төрийн байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх замаар бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих тогтолцоог сайжруулахад чиглэн ажиллаж байна. 

Төслийн үр дүнд (2026-2027) 10 өрхийн эрүүл мэндийн төв, 5 салбар комисс, 10 цэцэрлэгийн хүүхдэд хүрэх үйлчилгээ илүү тогтвортой, чанартай болохын зэрэгцээ тэдний хамтын ажиллагаа сайжрах болно. Мэдлэг, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсад бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих тогтолцоог урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьжээ.

Төслийн үндсэн үйл ажиллагаа:

  • Өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх
  • Салбар комиссын хүүхэд, эцэг эхэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх болон холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сайжруулах
  • Цэцэрлэгүүдэд хүртээмжтэй боловсролын арга барилыг сайжруулах, цэцэрлэгээс бага сургуульд шилжих шилжилтийг дэмжих
  • Эцэг эх, олон нийтэд бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол болон хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх талаар мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх
  • Бага насны хөгжлийг дэмжих, хүртээмжийг сайжруулах хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулах чиглэлээр бодлогын хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх

  • Тус төсөл нь хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдийг дэмжихэд чиглэсэн орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавх, уялдаа холбоо, хариу үйлдэл үзүүлэх чадварыг сайжруулах зорилготой.

Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, хүүхэд бүрд хүртээмжтэй орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан