Хонгконгийн нэгэн иргэн Хятадын Шэньжэн хотын зочид буудалд хоносон бөгөөд өөрийнх нь бичлэгийг нууц камераар бичиж олон нийтэд цацсаныг олж мэджээ.
Тодруулбал тэрбээр 2023 онд порн сайт гүйлгэж байгаад нэгэн бичлэг олсон нь өөрийнх нь найз бүсгүйтэйгээ дотно харилцаанд орж буй бичлэг байсан аж.
Үүнээс гурван долоо хоногийн өмнө тэд Хятадын Шэньжэн хотын нэгэн зочид буудалд шөнийг өнгөрүүлсэн юм байна.
Хосууд өөрсдийнх нь бичлэг сайтад тавигдсаныг мэдээд хэдэн долоо хоногийн турш хоорондоо юм яриагүй гэв.
Хэдийгээр БНХАУ-д порн бичлэг үйлдвэрлэж, түгээх нь хориотой ч сүүлийн арав гаруй жилийн турш хүмүүс нууц камерын бичлэгийг энэ төрлийн сайтад байршуулж ирсэн.
Харин сүүлийн жилүүдээс энэ асуудал цахим сүлжээнд хүмүүсийн дунд идэвхтэй яригдаж, эмэгтэйчүүд нууц камерыг хэрхэн илрүүлэх вэ гэдэг зөвлөмж хуваалцдаг болсон юм.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард засгийн газраас шинэ батлагдсан журмын дагуу зочид буудлуудад нууц камер байгаа эсэхийг тогтмол шалгаж байхыг шаарддаг болжээ.
Эх сурвалж: ВВС