Хангайн болон баруун аймгуудад зохион байгуулж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүүхэд, залуучуудтай уулзаж, төр болон батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжлийг багаас нь төлөвшүүлэх бодлогын хүрээнд “Цэрэг-эх оронч үзэл, цэрэгжилтийн хичээл”-ийг сэргээж байгааг мэдээлэв. Уг хичээлийг Батлан хамгаалах яам Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтран энэ жилээс нийслэл, орон нутгийн таван ерөнхий боловсролын сургуульд туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал, цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон”, бага боловсролд хүндлэхүйн ухаан, иргэний ёс зүй, суурь боловсролд Монгол цэргийн түүх, ахлах ангид цэрэг, иргэний хамгаалалтын бэлтгэлийн агуулгыг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр хүүхэд, залуучуудыг эх оронч үзэлтэй, хариуцлагатай, аливаа эрсдэлд бэлтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой аж.
“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймагт эх оронч үзэл, хүмүүжлийн сургалт, цэрэгжилтийн дадлага, зэвсэг, уулын хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн төв эмнэлгийн үзлэг, Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Өдөрлөгт орон нутгийн удирдлага, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучууд оролцож байна.