2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 05:40 цагийн үед Улиастай голын гүүр Адам, Евагийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 11, 20, 28, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын дагуу, Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Гачуурт орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 7 автомашин, 20 гаруй албан хаагч ажиллаж буй.
Эрэн хайх ажиллагаанд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Иймд тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг болон зорчиж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож болохгүй. Аль болох тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдоно уу.
- Баавгайг хөөж, үргээх, чанга дуу чимээ гарган цочоох, айлгахгүй байх. Өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.
- Зураг авах, бичлэг хийхээр ойртохгүй байх.
- Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх.
- Ялангуяа ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу.
- Баавгайн талаарх мэдээлэл, мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлнэ үү.
Ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, нөхцөл байдал тогтворжих хүртэл ой, уулын бүсэд зорчихгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна.