gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ROX брэндийн цахилгаан автомашин Монголын холын зам, хотын түгжрэлд хамгийн сайн тохирно"

М.Лхагвадулам
Бизнес
3 цаг 52 минутын өмнө
1
Twitter logo

Хятадын тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины ROX брэндийн үзэсгэлэнгийн танхим UG Motors авто худалдаа үйлчилгээний төвд өчигдөр (2026.09.09) албан ёсоор нээгдлээ.

ROX брэнд нь зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй хиймэл оюун ухааны технологи, шинэ дэвшилтэт хүч, ухаалаг үйлдвэрлэл болон шинэ амьдралын хэв маягийг хослуулсан дэлхийн хэмжээний технологийн компани юм. Монголын хэрэглэгчдэдээ уг брэндийн автомашиныг илүү ойроос танилцах, турших боломжийг өгч, шинэ үзэсгэлэнгийн танхимд нээж буйгаараа онцлогтой.

“Автоланд Эс Си” ХХК нь  жилийн өмнөөс эхлэн ROX брэндийн автомашинуудыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа бөгөөд энэ удаа ROX 01 ба ADAMAS загварыг хэрэглэгчдэдээ санал болгож байна. 

АВТЫН БОЛОН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ТҮҮЧЭЭЛЭГЧИД УГ БРЭНДИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН

Нээлтийн үеэр "Автоланд Эс Си ХХК"-ийн гүйцэтгэх захирал М.Түвшинбаяр "Анх ROX 01 автомашиныг Монгол Улсад  оруулж ирснээр “Автоланд Эс Си” ХХК болон ROX брэндийн хамтран ажиллах түүхийн эхлэл болсон. Уг түүхийг үргэлжлүүлж албан ёсны гурав дахь үзэсгэлэнгийн танхим UG Motors авто худалдаа үйлчилгээний төвд нээгдлээ. 

ROX бол залуу брэнд, гэхдээ туршлагагүй гэсэн үг биш. Автын болон мэдээлэл технологийн салбарт олон жилийн туршлагатай түүчээлэгчид уг брэндийг үүсгэн байгуулсан. Тэр хүмүүсийн мэдлэг, хэрэглэгчдийн туршлага бодит биелэл болж үйлдвэрлэгдсэнээс хойш дөрвөн жилийг үдсэн байна.  

Уламжлалт технологийг халж гарч ирж буй шинэ брэнд учраас айдас байхгүй гэж үүсгэн байгуулагчдын нэг хэлсэн байдаг.

Уг автомашиныг Монголын холын аялал, ойрын түгжрээнд ухаалаг жолоодлого, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн авчирч чадна гэж судалсны үндэс дээр оруулж ирсэн. Бид зөвхөн борлуулахын төлөө бус борлуулалтын дараах үйлчилгээг хангах, урт хугацаанд тогтвортой танигдсан брэнд болохын төлөө ажиллаж байна. Үүний тулд засвар үйлчилгээ, сэлбэг тоног төхөөрөмжийн тогтвортой байдал гэх мэтчилэн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэнэ. 

ROX брэндийг хиймэл оюун ухаан, ухаалаг жолоодлого, аюулгүй мэдрэмж, тав тух гэсэн түлхүүр үгс тодорхойлж байдаг" гэлээ. 

ROX БОЛ ТУУЛАХ ЧАДВАР, ТАВ ТУХЫГ ХАМГИЙН ӨНДӨР ХОСЛУУЛСАН ЦАХИЛГААН МАШИНЫ БРЭНД

Тэрбээр үргэлжлүүлэн "Бид ROX брэндийн хамгийн анхны автомашиныг импортоор оруулж ирэн танилцуулснаас хойш одоогийн байдлаар 183 машин дугаараа аваад замын хөдөлгөөнд оролцож байна. Урьдчилгаа байршуулан зээл судлуулж, дугаараа хүлээж буй 12 харилцагч бий.

Шатахууны хомсдол үүссэн үед цахилгаан машины эрэлт өсөж буй. Гэвч 100 хувь цахилгаан автомашин Монгол Улс шиг өргөн уудам газар нутагтай, орон нутаг руу их зорчдог хэрэглэгчдэд тохиромжгүй. Учир нь цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтцийн хүрэлцээ маш муу. 

ROX загварын автомашины онцлог нь хотын болон холын замд аль ч үед явахад тохиромжтой. Учир нь хотод дээд талдаа 252 км зайд 100 хувь цахилгаанаар явах хүчин чадалтай. Харин холын замд REEV технологи буюу цахилгаан генератораар цэнэглээд явах боломжтой ажээ. 

Нийслэлийн хэмжээнд цахилгаан автомашин цэнэглэх 500 гаруй “Ногоон өртөө” байгуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүд гаднаа цэнэглэх өртөө байгуулбал татвараас хөнгөлж буй. 

"Reev" технологи гэж юу вэ?
"Reev" гэх товчилсон үгийн дэлгэрэнгүй нэршилд Hybrid гэсэн үг хавчуулагдаагүй. Энэ нь дотоод шаталтын хөдөлгүүрээс гарч буй механик хүч болон цахилгаан хөдөлгүүрээс гарч буй цэвэр цахилгаан хүч хоёр хосолдоггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл уг машины хөдөлгөх хүч нь цэвэр цахилгаан суурьтай. Энергийн эх үүсвэр нь цахилгаан генераторын тусламжаар зайгаа цэнэглэдэг.

Таны зорьсон хурдаар ажиллана. Ямар ч механик хоцрогдол байхгүй. Хроп байхгүй учир тос солих, эвдрэх гэмтэх гэсэн асуудал үүсдэггүй. Өөрийн систем болон явах эд анги дээр хиймэл оюуныг шийдэж өгснөөрөө онцлог. Амортизатор нь замын нөхцөлийг мэдэрч хатуу зөөлөн явдлыг өөрөө зохицуулж явна" гэж хэллээ. 

ROX брэнд өөрсдийн үйлдлийн системийг хөгжүүлж буй. Бидний хамгийн сайн мэдэх IOS, Windows үйлдлийн системийн адил. Үйлдлийн системээ өөрсдөө хөгжүүлдэг учир хоёр сар тутам шинэчлэгддэг. Элсний зүтгэх хүч, шаврын зүтгэх хүч гэх мэт үндсэн хэрэглээг үйлдлийн системээр тохируулан удирддаг.

ROX брэндийн автомашины онцлог нь хотын болон холын замд аль ч үед явахад тохиромжтой.

Машинд орж суусан зорчигч агааржуулах, цонх онгойлгох, суудал тааруулах, хөгжим эхлүүлэх гэх мэт бүх үйлдлийг дуу хоолойгоороо удирдана. Мөн байнгын интернет холбогддог давуу тал бий. 

"Автоланд Эс Си" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга Б.Мөнх-Яруу ROX ADAMAS загварын автомашины онцлох  үзүүлэлтийг танилцууллаа. Тэрбээр "Аюулгүй байдлыг хангах үүднээс үндсэн эх биеийг өндөр бат бэх ган болон хөнгөн цагаан хольж бүтээсэн. Тухайлбал 87.7 хувийг өндөр бат бэх гангаар, үлдсэн хувийг халуунаар боловсруулсан гангаар хийсэн. 

Явах эд ангийн дээд доод гар, урд болон хойд тэнхлэгийг 100 хувь хөнгөн цагаан болон гангын хольцоор хамгийн хатуу, цохилт шингээх, доргилт тусгаарлах технологийг боловсруулж тоноглосон. Мөн цахилгаан машин учраас дуу тусгаарлалт, өндөр эргэлт богино зайн тоормосын систем дээр Итали брэндийг сонгож буй. Энгийн дугуйг бодвол илүү зөөлөн, дуу чимээг 50 хүртэлх хувиар бууруулах байдлаар шийдсэн. 

ROX брэнд нь дэлхийн томоохон зай үйлдвэрлэгч болох CATL брэндийн хамгийн сүүлийн үеийн тавдугаар үеийн батарейг ашигладаг. Энэ нь хөргөлт, цохилт, түймэрт автахгүй хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологиор тоноглосон" хэмээн танилцууллаа. 

Нээлтийн үеэр ROX брэндийн албан ёсны элчээр дуучин, реппер Н.Цэцэнбилэгтэй гэрээ байгуулжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан